Бүх одод

Бүх одод

УВС ЛИГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД

Зүүн бүс баруун бүсд хуваагдсан 2 багийн тоглолт нэн сонирхолтой болж 72:73-р Зүүн бүс хожив. Аргагүй эн тэнцүү хуваагдаж, аягүй аймаар тоглодог Одууд байлээшдээ. Тоглолтын бүрэн үзэж чадаагүй тул хүлцэл өчин ингээд өндөрлөе.
Бүх оддын хүрээнд явагдсан УР ЧАДВАРЫН тэмцээнд
Андууд 2007 багийн Тулга Г. бусдаасаа ур чадвар, авхаалж самбаа илүү гэдгээ харуулан төвөггүй түрүүлж цомын эзэн болов

Алсын зайн шидэлтийн тэмцээн:
Энэ тэмцээн үндсэндээ ноднин Пага түрүүлснийг эс тооцвол нэг хүнийх болсон. Бахархая. Eagles 1998 багийн тамирчин Ganzorig Batjargal ах маань 4 удаа зохиогдоход 3 дахь түрүүгээ авч, түрүү магнай торгон жолоо өргүүллээ. Гииииийййййййнгооооооооо ооооо

Энэ жилээс нэмэгдсэн багийн буухиа тэмцээн
Red Mountain ⛰ 2002 багийн хувьд энэ лигт 4 удаа оролцохдоо хувь болон багийн хувьд авсан анхны шагнал. Булган сүүлтэй байг. Тэд 2004 , 2009 , 1998 багуудыг нухчин дарж аваргалаа.

Увс лигт бэлгэдлийн гарааны 5 тамирчинг нэрлэдэг заншилтай. Бид энэ удаад
Rampage 2009 Баттулга
Hard Rock 2008 Лхагважав ( Пага )
Андууд 2007 Жаргал-Эрдэнэ
Dragons 🐉 2006 Цэндхүү
Eagles 1998 Ганзориг нарын 5-г нийлсэн байхад хүн байтугай адгуус ч барахгүй гэж үзлээ.

Мөн уламжлал болон ирсэн "Ес зүйтэй" тоглогч шагналаар Увс 1997 багийн Бангаа буюу Баянмөнх ах тодорлоо. Түүнд Eagles-98 багийн Одонхүү хувийн зүгээс гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Эцэст нь Лигийн MVP хэмээх нэр хүндтэй шагналын эзнээр самбарын ноёронгуй тоглогч Увс-1997 багийх лидер, энэ удаад нэг тоглолтонд 30 оноо дундажлаж буй Баярхүү ах тодорлоо. Хурай хурай хурай 👍

Мөн Увс лигийн 9-р тойрог болон Бүх Оддын тоглолт явахад шинэ будагтай, шинэ стандарт самбар цагирагтай Монголын дээд лиг явагддаг Ордонд зохион байгуулах боломжийг 2 дахиа олгосон Увс-1997 багийн Баярхүү ах , Андууд 2007 багийн Хашаагийн гэргий нэг көөркөн жижигхэн окон (нэр мэддэггүй) 2-т гүн талархал илэрхийлье 🙏🏻. Олон хүний ааш аягийг үл тоон , хийж байгаа зүйлдээ үнэнч яваа шүүгч Мөнхбаатар дүүдээ баярлалаа.

Залуусаа ирэх 7 хоногт эхлэх Play-Off д тавтай морил ❗️🔥🤟 Тэнд уулзацгаая 🤝

За манайхан нэг нэг ❤️ дараад явчаарай 😛

Бабана Т.

Зургыг:

Баярхүүгийн Адъяа