"PLAY OFF" - н эхний шатны тоглолтын таамаг.2002 RED MOUNTAIN vs 2006 DRAGONS
Тойргийн эхний 2 тоглолтонд учраа олж амжилгүй 97.98 оны ах нарт хожигдсоны дараа тоглолтын арга барилаа олсон 2002 оныхон 2006 оны Луунуудад нэмэлт цагт хожигдсоныг эс тооцвол тун сайн амжилттай тойргийн тоглолтуудыг 6:3 -р дуусгасан байгаа.Ванчины алсын зайн шидэлт Золбаярын найруулга оролт шидэлт Мөөгөөгийн хурдан довтолгоо алсын шидэлт 2 Доржоогийн хулгай Эрдэнэбатын самбар гээд бүгд илт сайжирч маш эвгүй баг болсон ДЭЭРЭЭС нь хэл яриа болон тоглолтын тооцоолол дээд зэргээр хөгжиж байгаа.
2006 оны баг энэ улиралд гол тоглогчдын нэг Баянмөнхийг бэртэлд алдсан мөн Амэн улирлын тоглолтуудад оролцохгүй байгаач Цэндхүүгийн нуруунд зүүгдсээр 6:3 амжилттай тойргийн тоглолтыг дуусгасан байгаа.
Энэ улиралд бэлтгэл сайтай байгаа Холбон тоглогч Нямбаяр болон бусад тоглогчид үүргээ сайн биелүүлж 2002 оны ах нарын тоглолтын хэмнэлд орохгүй тоглож чадвал цувралыг 2:1 харьцаагаар хожих боломж байна.
Харамсалтайн Эдгээр 2 багт 2-р тойрогт хожих боломж тун бага харагдаад байгаа.

ШАЛТГААН НЬ 1998 Eagles ЭХНИЙ УЧРААГАА 2:0 хожоод хүлээж байх болно.


Eagles 🦅 1998 vs Bulls 🐂 200
Дахин хэлье. Лигт орох эсэх эргэлзээтэй байсан Бүргэдүүд эцсийн мөчид шийдвэрээ гаргаж ороод плэй-оффд 1-р гарна гэдэг итгэмээргүй. Байнгын бэлтгэл ямар үр дүнтэй вэ гэдгийн илрэл. Тэд үнэхээр ийм сайн байсан уу?, эхний шалгалт нь БУХНУУД ❗️. Бүргэдүүдийн 1-р гэрсан амжилтыг дүгнэх гэж оролдъё. Тэдний нууц зэвсэг нь ердөө Жак болон Анхаа гэсэн 2 жижиг. Дээр нь Шагайгийн хаа хамаагүй шидэлт нэг орвол аюул бөгөөд бусад тамирчид хамгаалалтанд идэвхитэй оролцоод байгаа нь ядрахгүй байгаагийн илрэл. Сэтгэл зүйн хувьд ч тэд аварга болчихоод байгаа. Харин өрсөлдөгч БУХНУУД 8-р гарах 1-р гарах онцын ялгаа байхгүй. Плэй-оффд ороход л болно. Тэд харин Бүргэдүүдтэй таарсан нь Hard Rock & Rampage багуудтай таарсанаас илүү амар учраа байж ч болно. Бухнуудын тоглолт ямарч багт гай тарьж мэднэ, учир нь тэд бол ЖИНХЭНЭ БУХНУУД. Удаан тайван тоглолт, хэмнэлдээ оруулж тоглох нь тэдэнд давуу талыг бий болгоно. Тэдэнд шидэлттэй, оролттой АВАРГА бий, дээр нь бидний үедээ л самбарын мангас гэгддэг Ука байгаа бөгөөд бэлтгэлдээ ч гарчихсан харагдана лээ. Сүүлийн 2 тойргоос ямарч тоглолтыг унших, хянах чадвартай оролттой, мэдрэмжтэй Майкл ирээд эхэлсэн нь шүдний өвчин ч байж мэднэ. Болдыг дурьдахгүй өнгөрвөл алдас. Тулгаа дундаас , Бямбаа хөөрхөн 3-с нүүлгээд байвал яаж ч мэдэхээр аюултай баг. Эндээс харахад 2:0 гэж таамаглаад байгаа хүмүүс алдаж байж ч мэднэ. Хурдан довтолгоотой Бүргэдийн эсрэг тайван удаан тоглолттой , алдааны асуудалд оруулж мэдэх Бухнууд. 4-р үе бүтэн цэврээр гэдгийг сануулъя.
Бүргэд Бухын нүдийг 2 тонших уу?
Бух Бүргэдийг 2 эврээрээ нэг нэг мөргөх үү?

Хариултыг танд үлдээе. Бүтэнсайнд ИХ ЗАСАГ сургууль дээр уулзацгаая 🤝


"Плэй Офф"-н 1-р шатны сүүлчийн тоглолтын таaмаг :🏆🏆🏆
2008 HARD ROCKS vs 2009 RAMPAGE🏀🏀🏀
HARD ROCK 2008:⛹️♂️⛹️♂️⛹️♂️
Аврагууд энэ улиралд МVP тоглогч Э.Дашнямыгаа хуулийн хайчанд алдсанаас гадна төвийн тоглогч А.Даваацэрэн улирлын тоглолтонд бараг тоглоогүй зэрэг шалтгаанаар 5:4 амжилт үзүүлж хүснэгтийн 6-р байраар шалгарсан ч тэд бол Аварга болох магадлалтай хүчтэй багуудын нэг хэвээрэй байгаа.
Тэдэнд ЛИГ-г хамгийн хурдан тоглогч Өнөрөө Түмээ болон бас ч гүй боломжийн мэргэн бууч Галаа Дээгий зэрэг тоглогчид байна мэдээж Спортын дэд мастер С.Дхагважав бол энэ багийн 50% нь түүний тоглолтоос их зүйл шалтгаална.
Улирлын тоглолтонд дүү нараа бараагүй шалтгаан нь самбараас бөмбөг авалт болон Алтаншагайгийн алсын зайн шидэлтийг хамгаалж дийлэхгүй шалтгаан байсан юм энэ тал дээр тооцоо хийж байгаан мэдээж.
Арай илүү туршлага зааж аваргын зангараг үзүүлж энэ улиралд 1-р шатыг давах байх гэж найдаж байна.
2009 RAMPAGE:⛹️♂️⛹️♂️⛹️♂️
Б.Баттулга С.Алтаншагай нараар удирдуулсан отгон төгсөлт маань үнэхээр гоё баг байгаа даа урд шугамны тоглогчдын хурд тэсрэлт шидэлт самбарын тоглогчдын нөөц бололцоо гээд энэ багт дутуу зүйл юу ч алга Аваргын төлөө таарч болох байсан цуврал 1-р шатанд эрт учраа таарсан нь үнэхээр сонирхолтой байна ирсэн хүн харах юмтаа хариад ярих юмтаа тоглолт болно доо
ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЭЕ.🏀🏀🏀


  • Базаа
    FINAL
  • Базаа
    FINALs