ӨНӨӨДРИЙН БАЗАА, Play-Off ЭХНИЙ ШАТ
1. Eagles 🦅 1998 vs 8. Bulls 🐂 2003
Өдрийн мэнд !. Тойрогт 5-6 хожигдоход Плэй-Оффд шалгардаг бол одоо бүх багууд нэг шугамнаас, нэг гараанаас эхлэнэ. 1 хожигдох эрх гэдэг бол тийм ч энэрэнгүй заалт биш. Бүргэд Бухын тулаан ХАМГААЛАЛТ ХАМГААЛАЛТ ХАМГААЛАЛТ гэсэн тактикаар өрнөв. Бүргэдүүдээс Жак ирээгүй нь тэдний дундын шидэлт, хурдан довтолгоо, хулгайн оноо 50%-р үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Эсэргээрээ Бухнууд өндөр нуруулаг тоглогчдоор багаа бүрдүүлсэн нь айлыг алдааны асуудалд оруулах, самбарт илүүрхэх гэж гарч ирсэн нь илт. Тоглолтын эхний 2 үеийг Бүргэдийн Анхаа хурдан довтолгоо & дундын шидэлтээр тэргүүллийг авч ирэв. Мөн алсын зайн шидэлтийн аварга Ганзориг 3-с 2 хийж оноог холдуулснаас дахьж бөмбөг байндаа туссангүй. Бухнуудад оноо ойрхон явах нь тэдэнд давуу тал ч байж мэдэх. Ямартай ч 7 онооноос холдуулалгүй тоглолтыг хянаж явсанаар 3-р үеэс АВАРГА алсаас хэд хэд шидээд оноо болгоогүй ч биеэ ашигласан довтолгоонууд багт хэрэгтэй оноог авч ирлээ. Үүн дээр Ука-н самбарт сайн тоглосны ач 4-р үед нэг Бүргэдийн алдааг 5 болгож талбайг чөлөөлүүлэв. Дээр нь Майкл Тулга 2-н дундын шидэлт, доор тоглолт оноог барихад чухал үүрэг гүйцэтгэснээр илүү гарч тоглолтыг хяналтандаа байлгаж чадлаа. Бүргэдүүд энэ удаа тойрогт дундажлаад байсан 70-80 онооны хагасаар дуусгасан нь Бухнууд сайн хамгааллаа гэсэн үг. Эцэст энэ цуврал 1-р гарсан баг 8-р гарсан багийг шүүрддэг гэсэн нийтлэг ойлголтыг үгүйсгэхээр Бухнууд хожил байгуулж чадлаа. Цуврал тун сонирхолтой үргэлжилнэ.
Eagles 🦅 1998 45:52 Bulls 🐂 2003
Red Mountain ⛰ 2002 vs Dragons 🐉 2006
Уулнууд ч Луутай учрахыг хүссэн, Луу ч Уулан дээр суухыг хүссэн. Хүссэн учраа, хүндхэн золгоо. Улирлыг тааруухан эхлүүлж яван чангарсан Уулнууд жигд тоглолттой Луунуудын эсрэг эхний үеүүд тийм ч дардан байсангүй. Бөмбөг алдалт, шугамын гишгэлт, явалт гэх зэрэг оноо болгоогүй довтолгоо аль аль талд нь нийтлэг байсан нь тас хийтэл үлээд тасын нүдтэй шинэ шүүгч ирсэнтэй ч холбоотой байх. Луунуудаас Цэндхүү Нямбаяр Магнай нар оноог явуулсан бол Уулнуудаас Золоо , Дорж эмч нар арай ядан мөр даран даган явахад нэмэр болов. Тоглолтын 2-р үед Уулнуудын төв Эрдэнэбат алдаа гүйцэж талбайг чөлөөлсөн нь хүндхэн байдалд орууллаа. Гэсэн аз түшсэн үү , бэлтгэл жигдэрсэн үү Бабана Мөөгөө нарын алсын зайн шидэлт, оролт байндаа туссанаар 4-р үед оноог илүү гаргаж чадлаа. Энэ удаад ах нар илүүрхлээ. Луунууд эргэн ирэлт хүчтэй хийх нь гарцаагүй, зогсоох нь Уулнуудын үүрэг ❗️
Red Mountain ⛰ 2002 51:41 Dragons 🐉 2006
Увс 1997 vs Андууд 2007
Төвийн тоглогч, лигийн MVP , онооны лидер Баярхүүгээр ахлуулсан Увс-1997 , ах нарт энэ удаад лидер нь гадаадад ажилтай тул ирж амжаагүй нь Андуудад АЗ байж мэдэх. Андууд бүрэн бүрэлдэхүүнээрээ. Бангаа , Эрка, Пагара ах нар оноог тэнцүүхэн явуулсан ч 10 насны зөрөө аргагүй 3-р үеэс илрэв. Андуудаас Хашаа нь удахгүй Гадаад явах гэж байгаа учраас 4 үе тоглуулж багийнхан нь эрхлүүлэв. Андууд шидэгчтэй, найруулгатай, довтолгоотой эвгүй баг гэж хэлээл байгаа. Баярхүү ах ирж цувралыг эргүүлэхгүй бол Андууд дараагийн шатны тоглолтоо яриад эхэлсэн нь илт.
Увс 1997 37:50 Андууд 2007
Hard Rock 2008 vs Rampage 2009
Гал гарна гэх хүлээтэнд байсан тоглолтонд отгон дүү нараас багийн 2 лидер Баттулга, Алтаншагай нар тодорхой шалтгааны улмаас ирж амжаагүй нь тун харамсалтай. Энэ завшааныг ашиглая гэсэн шиг Хэцүү Хаднууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн нь тойргийн тоглолтын хариугаа авах гэсэн чин эрмэлзэл, давуу байдал олох гэсэн хүслээр дүүрэн харагдана. 1-р үе 16:13-р Rampage тэргүүлж дуусгасан ч аргагүй самбарын доор тоглолт, Пагагийн тоглолт тэдэнд саад хийх нь тэр. Нэг талаар Rampage учраа олсонгүй, хэт задгай довтолгоо , бөмбөг алдалтууд оноо тасрахад нөлөөллөө. Дараа 7 хоногт лидерүүд ирэхгүй бол Rampage гэртээ харих эрсдэлд ороод байна. Амжилт ❗️.
Hard Rock 56:36 Rampage
Плэй-Офф ын 4 цувралд багуудын нийлбэр оноо 90-100 байгаа нь бүх багууд хамгаалалт чангарсны илтгэж байна.
Eagles 🦅 1998 , Dragons 🐉 2006 , УВС-1997 , Rampage 2009 багууд 03.03-нд ХОЖ эсвэл гэртээ харь ❗️