Өнөөдрийн тоглолтын БАЗАА.Хагас шигшээ тоглолт.🏀🏀🏀
Эхний тоглолт:
2007 Андууд vs 2008 HARD ROCKS
Тоглолт эхэлхэд 2008 тоглолтыг давамгайлж эхлүүлсэн бол 2007 багийн тоглолт сайн хийж оноо ойрхон явсаар тоглолтын төгсгөлд АНДУУД-ын холбогч Жаргаагийн ухаалаг найруулага өөрийн сайн тоглолтын ачаар алсын зайнаас Төөгий Майнбаяр нарын алсын зайн шидэлт байндаа тусаж тэргүүллийг авч 65:56 царьцаагар АНДУУД ялалт байгууллаа.⛹️♂️⛹️♂️⛹️♂️
Хэцүү хаднуудаас Өнөрөө Түмээ нар тоглолтонд оролцоогүй бол АНДУУД-с Баагий ирсэнгүй.(эхнэрээ баярлуулсан уу?өөрөө баярласан уу?)
HARD ROCKS Пагаа 14 оноо ,Даваа цэрэн 11 оноо авсан бол АНДУУД Жаргаа 18 оноо,Майнбаяр 14 оноо,Хөхөө 12 оноо авч багаа хожилд хөтөллөө.
Хоёр дахь тоглолт 🏀🏀🏀


1998 EAGLES vs 2006 DRAGONS
Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй оноо ойрхон явсаар эцсийн үр дүн 74:68 харьцаагаар EAGLES ялалт байгууллаа.
EAGLES Ганзориг 16 оноо,Чулуунэрдэнэ 15 оноо,Шагай 14 оноо,Нямжав 11 оноо,Жак 10 оноо авч багаараа жигд тоглосон бол DRAGONS Цэндхүү 30 оноо,Нямбаяр 18 оноо,Төгсөө 11 оноо авсан байна.

Бабана байхгүй БАЗАА байхгүй болчих гээд шаварт унсан шарын эзэн гэдгээр нэг муу юм гурилтлаа.


Плэй Офф-н 1-р шат дуусаж хагас шигшээ тоглолтууд эхэллээ.1-р шатны миний таамаг бараг л таарлаа.

#1.Андууд 2:0 УВС 97 ( таамаг Андууд 2:1 УВС 97) Баярхүү гадаад явах байсныг би яаж мэдэх вэ?

#2.Hard Rocks 2:0 Rampage (таамаг Hard Rocks 2:1Rampage)Алтаншагайг ийм эрт ажилдаа явна гэж бодсонгүй.

#3.Eagles 2:1Bulls (таамаг 2:0 )
Жак найзыгаа эхний тоглолтонд бие нь муудан гэдгийг мэдсэнгүй.

#4.Драгонс2:1Red Mountain (таамаг яг таарсан) За энэ цувралыг ёстоо Буруу тааж гэж бодсон гэтэл яг таарлаа. Уг нь үр дүн RED MOUNTAIN 2:0 DRAGONS байж болох 99% магадлалтай байсан ч 2 дахь тоглолт дээр 7 секунт дутуу байхад 3-с BUZZER хийсэн шидэлт цувралыг эргүүллээ.

Та нар намайг янз бүрээр хэлээд Далдыг харагч юм уу гээд байсан даа

  • Базаа
    FINAL
  • Базаа
    FINALs