ФИНАЛЫН ЭХНИЙ ТОГЛОЛТ/2008 68:65 1998/

Финалын эхний тоглолтонд аль аль баг нь байгаа бүх нөөцөө ашиглан ALLIN сонголтуудаа хийж үзлээ. Учир нь 20 гаран хоног огт бөмбөг бариагүй миний бие тоглолтонд оролцсон бол эсрэг талд улиралын тоглолтонд бараг оролцоогүй аймгийн арслан Сүрэнжав Пагааг хамгаалах хүндхэн үүрэгтэйгээр талбайд гарав. Эхний үед 2008 онооны илүүтэй дуусгасан ч 2-р үед 1998-ын ах нар онооны зөрүүг арилгаж чадав. 3-р үеийг манай баг 8 онооны илүүтэй дуусгасан ч 4-р үе эхлээд 3,4 минутын дараа харахад ах нар 9-0 гэсэн run хийж 1 онооны илүү гарсан байлаа. Ах нар энэ эрчээрээ тоглолтыг гартаа авч 7 онооны илүү болж ирэв. Гэхдээ эцсийн мөчид онооны зөрүүг арилгаж. Тоог тэнцүүлж нэмэлт цаг гарган манай баг хожил байгуулав. 98-ийн ах нар бүгд жигд сайн байлаа. Мэргэн буудагч Ганзориг нь довтолгоон дээр бүх байрлалд жигд оролцож, Нямчка ахын алсын зайн шидэлтүүд, Жакын хурдан довтолгоо, Шакын олон талт тоглолтууд, Сүрэнжавын алдаатай довтолгоо оролтууд (даанч чөлөөт шидэлтээ тааруухан шидсэн) гээд байрлал бүрд бүгд хийдгээ хийж байлаа.
Манай багийн хувьд багийн лидерүүд болох Пага, Давка 2 сайн тоглолтуудаа гаргаж багтаа том тус хүргэв, миний хувьд 2-р үед орж олон бөмбөг алдалт хийж багаа хөөдсөн ч эцсийн мөчүүдэд оновчтой дамжуулалтууд болон нэг бөмбөг таслалт хийж багтаа тус хүргэсэн.

ФИНАЛЫН X-FACTOR нь манай багийн Batbold Batbold Chimedbaatarбайлаа. Энэ залууг өчигдөр 98-ийнхан зогсоож чадсангүй. Алсын зайн амжилттай шидэлтүүд, дундын зайн шидэлтүүд гээд шилдэг тоглолтоо гаргаж багтаа том тус хүргэв. Цаг дуусахтай зэрэгцүүлэн Пагаагаас ирсэн пассыг 1секундтай зэрэгцэн Анхаа ахаас алдаа авч 64-63аар хожигдож дууссан тоглолтонд нэг чөлөөт шидэлтээ унагааж нэмэлт цагт багаа чирж нэмэлт цагийн бүх 4 оноог ганцаараа авч ФИНАЛЫН MVP болов.

Ингээд 98-ийн хожигдох эрхгүй тоглолт, 2008-ийн АВАРГАА ХАМГААЛАХ дараагийн тоглолтонд аль аль баг нь НУУЦ ХӨЗӨРӨӨ гаргах байхаа гэж бодож байна. 98-ийн самбар доор тоголдог 2 бондгор ах, бас all star-аар өөрийн нэрэмжит шагнал өгсөн АХ НАР харагдсангүй. Тэгэхээр дараагийн тоглолтонд аль аль нь жинхэнэ ALLIN-ээ хийх нь гарцаагүй байхаа. Ах нартаа хандаж хэлэхэд манай нууц хөзөр дараагийн тоглолтондо оролцохоор болсон болохоор бүр хүнд тоглолт хүлээж байгаа шүү...
ХОЖИГДОХ ЭРХГҮЙ ТОГЛОЛТОНД НЬ АМЖИЛТ 1998

  • Базаа
    FINAL
  • Базаа
    FINALs