Сайн байцгаана уу?
Өнөөдөр буюу 2019.04.04 -ний 20:30 цагаас ШИНЭ ЭРИН сургуулийн спорт зааланд хүрэлцэн ирж УВС-ЛИГ 2019 Тэмцээний медалын төлөөх тоглолтыг сонирхоно уу!
20:30 цагаас Эхний тоглолт.🏀🏀🏀
2007 Андууд ( 1) VS (1)2006 DRAGONS 🥉🥉
Цувралын харьцаа 1:1 байгаа бөгөөд эхний тоглолтонд 2006 ЛУУНУУД багийн жигд сайн тоглолтын ачаар ялалт байгуулсан бол 2 дахь тоглолтонд 3 үеийн турш тэнцүүхэн өрсөлдөж 2006 бага зэрэг илүүрхэж тоглосон боловч 4 р үед сайн тоглолт үзүүлсэн Андууд ялалт байгуулж цувралыг тэнцүүлсэн байгаа.Өнөөдрийн тоглолтонд үе тэнгийн 2 багийн тоглолт үнэхээр сонирхол татсан тоглолт болох нь гарцаагүй юм.✔✔✔
22:00 цагаас Хоёр дахь тоглолт:🏀🏀🏀
2008 (1) VS 1998 (0)🏅🏅🏅🥈🥈🥈
Цувралын эхний тоглолтын нэмэлт цагт өнгөрсөн жилийн аваргууд ах БҮРГЭДҮҮДИЙГ 3 онооны зөрүүгээр буулгаж авсан байгаа.✔✔✔
Хүн дутуу тоглосон эхний цувралдаа ялагдал хүлээсэн 1998 оны баг 2 дахь тоглолтонд багийн ЛИДЕР тоглогч Ганзориг хамгаалагч Одонхүү хурдан довтолгооны гол тоглогч Анхбат нарыг бэртэлд алдаж сэлгээний тоглогчгүйгээр тоглох мэдээлэл байна😭😭😭.
УВС-ЛИГ -н өмнөх 3 удаагийн аваргын цомыг 10 насны зөрүүтэй эдгээр 2 баг 2:1 харьцаагаар эзэмшдэг нь эдгээр багуудын чансааг илтгэж байна.
Өнөөдрийн тоглолтонд аврагын цуврал дуусах уу?Аль эсвэл шархадсан ӨВГӨН БҮРГЭДҮҮД Хэцүү хаднуудыг ХАГА мөргөх үү ???⛹️♂️⛹️♂️⛹️♂️
(Заал шүүгчийн боломж бололцооноос шалтгаалж тэмцээний цаг ингэж таарч байгаад хүлцэл өчиж байна.)😎😎😎