Манай "Увс лиг" ийн 2-р тойргын тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Өнөөдөр эхний тоглолт 1997vs2006 төгсөлтийн багууд хооронд боллоо тоглолт эхнээсээ өрсөлдөөн ихтэй оноо дээр доороо орсон алдаа ихтэй ширүүхэн болсоны эцэст 55-61 харицаатай 2006 оний төгсөлт хожисноор 2 дахь хожлоо авлаа. Харин 2 дахь тоглолт Tigers2004 vs Hard Rock2008 багуудын хооронд боллоо энэ 2 багийн тоглолтонд Аварга Н.Батсуурь ирж тоголсоныг онцолмоор байна ингээд 4 үёийн турш өрсөлдөж 30-57 харицаатай Hard Rock2008 хожил байгууллаа. 3 дахь тоглолт Андууд 2007 vs Rampeges 2009 багуудын хооронд болох байлаа 2007 оний төгсөлт хүн дутуу ирсэнээс 00 лож 0-20 Rampeges 2009 багт хожилыг өглөө. 4 дахь тоглолт Eagles 1998 vs Red Mountian 2002 багуудын хооронд жинхэнэ гал гарсан тоглолт болж 48-55р Eagles 1998 хожил байгууллаа . 5 дахь тоглолт Нөхөрлөл 1996 vs BULLS 2003 гэсэн багуудын хооронд болж 4 үёийн турш хүчтэй өрсөлдөж 48-48 оноо тэнцэж сүүлийн 0.4 сэкундад Bulls 2003 багийн тоглогч Бямбажав алсын зайн шидэлт амжилттай болгосноор 48-51р 2003 ялалт байгууллаа.

Galaa Galkhuu

Сайн байцгаана уу?

Хоёрдугаар тойргийн 5 дахь тоглолт болох Нөхөрлөл 1996 vs BULLS багуудын тоглолтын мэдээллийг хүргэж байна.
Тоглолтонд 2 баг цагаасаа хоцорч ирсэн байгаа ахмад төгсөлт 1996 болон тэмцээнийг санаачлагч 2003 оны багууд цаашид ийм алдаа гаргахгүй гэдэгт 100% итгэлтэй байна тэд бол ухаантай хүмүүс.
Тоглолт эхнээсээ оноо ойрхон үргэлжилж Бухнууд багийн Л.Болдын хурдан довтолгоо оролт С.Мөнхбатын алсын зайн болон дундын зайн шидэлт сайн байсан бол Нөхөрлөл 96 багийн ахлагч А.Мөнхсайхан төвийн тоглогч ДОМБАА (паспортны нэрийг нь мэдэдгүйээ ер нь мэддэг хүн байна уу?) нарын довтолгоо сайн байсан бол Батэрдэнэ ( цаашид МАША гэх) ахын хурдан довтолгоо хамгаалалт жигд сайн бол мөн Шинэбаярын алсын зайн шидэлт байндаа тусаж байлаа ерөнхий тоглолтын дүр зураг эхнээсээ Ахмад төгсөлт хурдаар илүүрхэсэн байдалтай өрнөж байгааг харахад бас л сонирхолтой ...
4 р үе эхэлхэд алдааны асуудлаас болж Нөхөрлөл баг тоглолтыг цаашид 4 үүлээ үргэлжлүүлэх хэрэгтэй боллоо уг нь 6 тамирчин тоглотыг эхлүүлсэн ч сэлгээнд сууж байсан Э.Чинтогтохын биеийн байдал гэнэт муудаж тоглолтыг чөлөөлсөн бол 2 дугаартаа тоглогч Төгсөө ах 5 алдаа хийснээр мөн л тоглолтыг чөлөөллөө ГЭВЧ тэдэнд РОБОТ хүн Маша ах байсан тул асуудал гарсангүй харин 2003 оны Болдын алдаа 5 болж мөн л тоглолтыг чөлөөлсөн нь тэдний хувьд сайн мэдээ тоглолт дуусахаас 15 секунт дутуу байхад Bulls 48:42 Нөхөрлөл Шинэбаярын бараг л зооноос шидсэн бөмбөг цагирагт унаж 48:45 2003 шоконд орсонуу яасан яарч довтлон цагирагруу довтолж алдсан нь эсрэг багийн хурдан довтолгоо болж РОБОТ хүн амжилттай довтолгоо дээрээс нь нэмэлт нэг шидэлт ( түүх давтагдах шиг өнгөрсөн улирлын PLAY OFF- н эхний шатанд оноо тэнцүү цаг дуусах мөчөд МАША АХ алдаа авч 2 чөлөөт шидэлтээ алдаж улмаар нэмэлт цагт баг нь хожигдож байсан)
нэмэлт шидэлт амжилттай болсоноор 48:48 цаг дуусахад 4 секунт 2003 сүүлчийн минутын амралт гэтэл тоглолтын турш чимээгүй байсан Бямбажавын цаг дуусах шүгэлийн дуутаа зэрэгцэн шидсэн шидэлт амжилттай болсоноор тоглолт шийдэгдлээ үнэхээр СОЛИОТЭЭ харамсалтай нь зааланд нэг ч үзэгч байсангүй
ЭНЭ УЛИРЛЫН ТОП 5 д найдвартай багтах шидэлт байлаа харин би 3 өдөр 2 шөнө бодож байж тэд 3 оноогоор хожиж байж яагаад тэгж үхэн хатан яарсаныг бодож оллоо ТЭД ингэж хожихоо урдаас мэдэж байжээ ганц мэдээгүй байсан нь АВАРГА С.МӨНХБАТ бүгд хожоод баярлаж байхад ганцхан энэ хүн ууртаа харагдсан
ЗА ЮУЧ ГЭСЭН 2 ШҮҮГЧ ХАРАХ ЮМТАА ХАРИАД ЯРИХ ЮМТАА ТОГЛОЛТЫН ГЭРЧ БОЛСООН

Д. Нямчка



За өглөөний мэнд 2 р тойргийн дараагийн тоглолтын тайлбайрыг хүргэж байна.
Эхний тоглолт УВС 97 vs ДРАГОНС 2006

Тоглолт 09:30 минутаас гэж заралсан боловч 2006 оныхон яг хэдэн цагт ирсэнийг бүү мэд намайг 1997 оныхонтоо хамт 09:27 цагт ирэхэд 2006 оныхон тоглолтын хувцасаа өмсөөд халаалтандаа гарч зарим нь бүр аймайр хөлөрцөнийг хараад гайхах чиг баярлах чиг бахархах чиг ккк
(бүр өөрсөдийхөө бөмбөгтөө)
Гэтэл тэр дунд 1997 оны Б.Баярхүү найз минь гүйж байна ( 40 настай)

За тоглолт эхэллээ....
Нөгөө Баярхүү чинь жинхэнэ гайхамшигийг үзүүллээ дээрээс нь Сүхбаатарын итгэмээргүй оролт шидэлт миний таксиний мөнгийг даасан Э.Гэрэлтөгсийн ( задгай мөнгөгүй байхад үүдэн дээр тааралдаад төлсөн ) шидэлт оролт гэр бүлээрээ сагсчин Эркагийн хурдан довтолггоо ээлж дарааллан амжилттай болж байсан бол
Эсрэг талд солгой гартаа төвийн тоглогч ЦЭНДХҮҮгээр ахлуулсан байршсан довтолгоо багийн бусад тамирчдын хамгаалалт хурдан довтолгоо зогсоогдошгүй байлаа Энэ 2 баг УВС ЛИГ-н хүрэл медалын тоглолтонд таарах магадлал маш өндөр ккк( 1-р байр эзэнтэй та нар таа) Эцсийн мөчөд нэг шүүгчийн алдаатаа үлээлтээс шалтгаалж 1997 хожигдол хүлээж хожил хожигдол тэнцсэн бол 2006 эхний 2 тоглолтондоо хүндхэн учраануудаа буулгаж авлаа БУРХАН ИДЭВХИТЭЙ САНААЧЛАГАТАЙ ХҮМҮҮСТ ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ ЮМ тэдэнд мөнгөн медаль хүртэх боломж байна.кккк

үндсэн тооны харьцаа 61:55

Б.БАЯРХҮҮ БАРАГ 40 ОНОО АВСАН БАЙХ
Бусад багууд энэ хүнийг яаж зогсоох талаар тусгайлан зөвлөгөө авч болно

  • Базаа
    FINAL
  • Базаа
    FINALs