2019-2020 оны улирлын анхны БАЗАА, 2-р тойрог
Цэнхэр хязгаар 99 vs Uvs Lake 2001
Шинэ баг !!!. 20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж буй "Цэнхэр хязгаар 99" баг энэ жилээс Увс Лигт орж эхэлж байгаа нь өнгө нэмж буй. Тэдэнд одоо Увсад ид тоглож буй Улаанаа, хүүхэд ахуй цагт 2.10 жилээс БИ л гэж байсан Буураа, сагсанбөмбөг хожуу тоглож эхэлсэн Мавлет, Увсаас ирж тоглодог бол эвгүй тоглолттой Болдоо гэх сайн тамирчидтай. Тиймдээ ч хаврын төгсөлтийн тэмцээнд Мөнгө, Хүрэл медал хүртээдбуй чанга баг. Тэд 80-аад оны 96,97,98 багууд шиг тогтвортой , хэмнэлтэй, гар нийлсэн тоглолт ажиглагдав.
"Увс нуур 2001" шинэ мянганы анхны төгсөлт, өнгөрсөн жил ЛИГ-г өнжсөн нь бусад багуудад ч өөрсдөд нь ч нэг л юм дутуу гэдэг шиг хөнгөн харуусал төрөхүйц улирал өнгөрөв. Ямар сайндаа л манай "Бамбар" Ганбаа (С.Мастер) ах маань тойрог болгонд ирж багуудыг дэмжиж зөвлөгөө өгч явахав. Өөрөө ч 5-хан нас нэмээд 96-с тоглох шахсан. Хаврын төгсөлтийн тэмцээнээс идэвхи орсон Нуурнууд Сумоч Ганболдоор төвд эзэгнүүлж , хөдөлгөөн хурд яггүй байгаа Сэр-Од , Буддорж , Сайнаа нараар хөтлүүлэн гараанд гарав.
За тоглолтдоо орьё !. 1-р үе эн тэнцүү өгөлцөж авалцаж өө сэвээ харж тоглов. 2,3-р үеэс хязгаарынхан Буураагийн холын шидэлт оролт, Улаанаагийн шидэлтээр оноог 10-р холдуулж дөнгөв. Тоглолт ерөнхийдөө шийдэгдэвүү гэсэн үзэгчдэд Нуурнууд хариу барьж Сайнаа, Батсайхан нарын хурдан довтолгоо шидэлтээр ойртуулж 4-р үеийн төгсгөлд 28:27-р илүү гарч дөнгөв. Тоглолтыг эргүүлж чадсан шигээ өөрсдийнхөө эсрэг эргүүлж чадсан хүн нь Нуурнуудын Сайнаа. Шүүгчтэй маргалдаж техник авч уур амьсгал нуурандаа живэн одлоо. Тоолвол 1 нас оноор ярьвал 2-н ялгаа. Онооны зөрүү 2-хон
"Цэнхэр хязгаар 99" 30:28 "Uvs Lake 2001"
Нөхөрлөл 96+ Увс97 vs Bulls 2003
Ёоооё классик , сонгодог , үлгэр жишээ сагсанбөмбөгч ахмадууд. Энэ жил ахмад 2 баг нэгджээ. Маша , Домбоо, Мөнхөө, Шинээ, Баярхүү, Баянмөнх Сүхээ ах нар. Хэн сэлгээнд гэхэд хэцүү хэн гараанд гэхэд хэцүү. Тиймдээ ч энэ багийнхан бүгд 15-25 минут тус бүртээ зарцуулж. Амралттай тайван үзэхнээ ах нар. Удахгүй ахмадын улсын аваргад хүч үзэх давхар бэлтгэл нь манай Лиг. Дээр нь ОУХМ Уугаа ах гэж Увсын сагсны ноён оргил гээд боддоо. Дуус дуус алтын төлөө үзэхнүү л гэж харж байна.
Бухнуудаас Аварга Увсад нэрэмжит барилдаантай, Майкл шалтгаантай гээд бас гол тоглогч нар дутуу. Ука хоцорч ирэв. Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглодог бол хаврын төгсөгчдийн тэмцээнд төвөггүй түрүүлсэн шигээ амжилт гаргахад эргэлзэх юм алга. Тэд хожигдолдоо цочроо авдаггүй сайхан бухнууд
Тоглолт уу?, ах нар ууж идээд уншаад явууллаа Бухнуудыг.
Нөхөрлөл Увс 72:42 Bulls 2003
Ах нар хэдэн оноо авч байгааг хараач 😱
Ах нар зургаа нэг даруулж үлдээгээрэй , Базаанд хэрэг болоод байна
Dragons 2006 vs Hard Rock 2008
Ярих юмтай 2 баг даа. Луунууд өөрчлөлт бага, бүрэлдэхүүн тогтмол. Харахад хожчихоор гэж багууд яриад байдаг, гэтэл энэ баг сүүлийн жил дараалан Лиг-н Хүрэл медалт. Үнпсэндээ медалаас мултарч үзээгүй байгаа гэсэн үг. Цэндхүү дээр тулгуурлаж явдаг ч Нямбаяр, Мөнхсүх гэж хурдан жижгүүд тоглолтыг үнэхээр бусниулна. Төгсөө Цээгий гээд хамгаалалтанд идэвхитэй тоглогчид дээр Амен найруулга оролт эвлэгхэн хийгээд байхаар ийм амжилт үзүүлэхгүй гээд яахав. Дутуу үнэлэгддэг Луунууд энэ жил фаворит багт байсаар л байна.
Хэцүү Хаднуудын хувьд орсон жилээсээ 2 дараалан түрүүлчихсэн хошой аваргууд. Пага дэд мастер талбай дээр ч гаднаас ерөнхийд нь базах юм. Өнөрөөгийн хурдтай оролт бусаддаа их боломж үүсгэдгийг дурдахгүй бол надруу чат бичиж мэднэ. Аваргууд энэ жил 3 дараалсан түрүү хтйж дайнасти баг болох уу?. Хавар харья !
Тоглолтын хувьд Хэцүү хаднууд хошуучилсаар дуусгав. Өнөрөө 12 оноо , Пага 10 оноо. Өрсөлдөгчдөө 32-хон оноо өгсөн тэд энэ жил хамгаалалт яхир байгаа бололтой. Луунуудаас Цэндхүү 11 авсаныг эс тооцвол бусад нь 2 оронтой тоонд хүрсэнгүй. Нямбаяр хоцорч ирсэн нь Хаднуудад боломж байсан байж мэдэх. Ямартай ч 2-р тойрогт Луунууд Хад мөргөв
Dragons 32:44 Hard Rock
Маршал 2005 vs Rampage 2009
Архираан 2005 нэртэй лигт оролцсон анхны цөөн байгуудын нэг энэ жил нэрээ сольж шинээр нэмэгдэж буй багуудын нэг. Нэрээ сольсон нь ч болж, өмнөх нэрний эхний 4 үсэг зохихгүй байсан юм. Оршихоо ( спортын мастер ) Банжгаа 2 нь тогтмол тоглодог бол Баяраа Одонхүү гээд самбарт үзэлцчих өндөрүүдтэй, бас бүрэлдэхүүний асуудал байгаа бололтой. Лиг-ээ хүндлээд орж ирж байгаа дүү нарт амжилт хүсье !.
Рампаже-г ноднин Уур хилэн гэж орчуулаад байсан шиг, өнгөрсөн жил үзүүр түрүүнд гэж яригдаж байсан ч Увс лиг чамгүй чанга лиг болохыг харуулсан. Тулгаа Бэлтээ Пани Алтаншагай гэсэн авьяаслаг өндөрүүд дээр Буянаа хэн хэн гэсэн жижгүүд нэмэгдээд хамгийн хүчтэй залуу баг. Уур хилэнгүүд энэ жил памперсаа тайлж Аравтуудад өмсгөсөн. Тэд даагаа нэхэхээр уур хилэнтэй орж ирэв.
Rampage Маршалуудад уураа гаргаж 49:23-р илүүрхэв
Албаар Банжгаагийн зураг хийв, бид 2 хэсэг цэц булаацалдсан ч ямарч асуудал байхгүй гэдгийг хэлье гээд. Дүү нартаа амжилт хүсье 🤝
Tiger 2004 vs Аравт 2010
Барнууд буюу пивоны нэртэй баг гэж наргидаг юм. Өнгөрсөн жилээс лигт орж ирж туршлага суусан, Өлзий-Орших Дөлгөөн Цэвээнээтэй баг. Оршихоогийн тоглолт гоё л доо, 10 жилдээ step back, спин эргэдэг хийдэг байсныг одоо л ирж мэдэж байна шд. Цаашид хэдэн ч тойрог Оршихоог л бичих байх.
10 оны төгсөлт 10 залуу "Аравт" нэртэйгээрээ лигт нэрээ бүртгүүллээ. Увсын шигшээ ч гэмээр юм шиг. Тэдэнд дараа дараагийн тойрогт 9 юмуу 11-үүлээ ирж тоглох эрх байхгүй. Учир нь тэд Аравт. Нэрнүүдийг яваандаа мэдээд таниад ирэхээр дараагийн базаануудад бичнэ. Хүчтэй баг орж ирж байгаа бусад багуудад хариуцлага, бэлтгэл хийх шаардлага. Энэ нь ч гоё, Алалцнаа Аравтуудаа !!! 😂
Tigers 2004 52:69 Аравт 2010
52 оноо гэдэг хожигдсон ч муугүй байгаагийн илрэл 👍
Tigers 2004 vs Андууд 2007
Барнуудын талаар бичсэн, дараагийн тойрогт бичих юмаа үлдээе. Нэг л баг 7 хоногт 2 тоглодог хуваарийн дагуу өнөөдөр 2 тоглолттой.
Андууд 2007 багийн хувьд шидэгчдийн бүрдэл юмуудаа. Майнаа Төөгий Тулга Баагий гээд бүгд нүүүлгэчих гээд байдаг. Жаргааг өнгөрсөн жилжингээ магтсан, өнөөдөр муулья. Ирж харагдсан ч тоглосонгүй. Баагий нь зунжин мотоциклоор аялаад сүүлдээ тусдаа Лиг байгуулаад гарсан сурагтай. Утасны араас тоглодог Лиг шүү бүр. Араачдаа. гэсэн ч Андууд өнөөдөр ээлжит хожлоо Барнуудаар байгууллаа. Эвгүй баг шүү эвгүй, эв нь таарахгүй л байгаа болохоос.
Tigers-c 10 оноонд хүрсэн хүн байгаагүй бол Андуудаас 3 тамирчин 2 оронтой тоонд хүрчээ.
Барнуудад 2 тоглолт ядралт өгсөн нь ойлгомжтой.
Tigers 2004 29:42 Андууд 2007
Eagles 1998 vs Red Mountain 2002
Бүргэдүүдтэй юу ярьхав. Наадмын өглөө , цагаан сарын шинийн 1-нд ч бэлтгэл хийж л байдаг баг. Дотоод зохион байгуулалттай , тэмцээнд яаж орж, хожиж хожигдох цочроо гарчихсан аваргууд биш гэхээр арслан цолтонгууд юмуудаа.
Улаан Уулнууд !. Асуудал бий юу бий. Сандагдорж нь Австралиас ирэх гээд дуншаад байдаг, Доржбал нь бал сараа тэмдэглээд Япон явчихсан, Нөгөөдөр ганц төв Ээгий нь Солонгос явж өгзөг базна. Базаачин нь 11.25-нд ажилдаа явна, Мөөгөө нь энэ удирлыг өнжихөө мэдэгдчихээд байдаг. Дараагийн тойргуудад манай багийнхныг танихгүй байвал энэ жилийн Голден стайте гээд ойлгочихоорой 😂
Тоглолт бас муугүй ээ, Бүргэдүүдээс Зоригоо 18 оноо !. талбайд гарсан бүх Бүргэд тоглогчид оноо авчээ. Үүнийг багийн тоглолт гээд байгаа юм. Уулнуудаас Бабана 28 оноо 😱 , Золоо 8 оноогоор массыг авч. 5-уулхнаа байсан багт ядралт аргагүй нөлөөллөө, унасан бөхийн шалтаг нь энэ. 10 оноо тасраад Бүргэдийн Шагай 4-р үеийн дундуур гадуур хувцасаа өмсцөн байсныг 3-с хэд нүүлгэж, оролт довтолглогоор оноог 3-д ойртуулж Шагайг дахин тоглолтын хувцаа өмсөж орж иртэл нь сандаргалаа. Уулнуудын хожигдлын гол шалтгаан миний чөлөөт шидэлт !!! 4/10 😢
Бүргэдүүд 46:43 Уулнууд
Жич: Энэ хожилд Бүргэдүүдийн шинэ логоны хиамар ( хийморь ) нөлөөлснийг үгүйсгэхгүй. Хожигдоод байгаа багууд Лого шинэчлээд нэг үзээрэй 😂😂😂
Dragons 2006 vs Hard Rock 2008
Ярих юмтай 2 баг даа. Луунууд өөрчлөлт бага, бүрэлдэхүүн тогтмол. Харахад хожчихоор гэж багууд яриад байдаг, гэтэл энэ баг сүүлийн жил дараалан Лиг-н Хүрэл медалт. Үнпсэндээ медалаас мултарч үзээгүй байгаа гэсэн үг. Цэндхүү дээр тулгуурлаж явдаг ч Нямбаяр, Мөнхсүх гэж хурдан жижгүүд тоглолтыг үнэхээр бусниулна. Төгсөө Цээгий гээд хамгаалалтанд идэвхитэй тоглогчид дээр Амен найруулга оролт эвлэгхэн хийгээд байхаар ийм амжилт үзүүлэхгүй гээд яахав. Дутуу үнэлэгддэг Луунууд энэ жил фаворит багт байсаар л байна.
Хэцүү Хаднуудын хувьд орсон жилээсээ 2 дараалан түрүүлчихсэн хошой аваргууд. Пага дэд мастер талбай дээр ч гаднаас ерөнхийд нь базах юм. Өнөрөөгийн хурдтай оролт бусаддаа их боломж үүсгэдгийг дурдахгүй бол надруу чат бичиж мэднэ. Аваргууд энэ жил 3 дараалсан түрүү хтйж дайнасти баг болох уу?. Хавар харья !
Тоглолтын хувьд Хэцүү хаднууд хошуучилсаар дуусгав. Өнөрөө 12 оноо , Пага 10 оноо. Өрсөлдөгчдөө 32-хон оноо өгсөн тэд энэ жил хамгаалалт яхир байгаа бололтой. Луунуудаас Цэндхүү 11 авсаныг эс тооцвол бусад нь 2 оронтой тоонд хүрсэнгүй. Нямбаяр хоцорч ирсэн нь Хаднуудад боломж байсан байж мэдэх. Ямартай ч 2-р тойрогт Луунууд Хад мөргөв
Dragons 32:44 Hard Rock
Энэ базаагаа алдаад сая сайхан бүсгүйчүүд групп дээр тавьдаг гээд Save хийцэн байшд цус юмаа 😂😂😂
VIA @Бабана Т.