Bulls 2003 vs Hard Rock 2008
Өнөөдөр 2 тоглолттой бухнуудад ачаалал хариуцлага их. Гэсэн эхний тоглолтод 40' хоцорч ирсэн нь сэлгээний асуудал үүссэн нь ойлгомжтой. Хэцүү хаднууд АВАРГУУД ч гэлээ хариуцлагатай байж 8-уулаа ирж. Тэдэнд Пага байхад асуудал бага байх нь ойлгомжтой (22 оноо). Эхний үеийг 20:8-р дуусгасан нь тоглолтыг шийдчихсэн бололтой. Бухнууд хэзээ хожиж Хаднууд хэзээ хожигдох вэ?
"Bulls 2003" 43:61 Hard Rock 2008
Тоглолт үзэж амжаагүй, стат дутуу зэргээс базахад бачуу байв 🤣
"Eagles 1998" vs "Tigers 2004"
Нэг хүний зураг өдөрт 2 удаа постлогдоно гэдэг бол Агуугийн шинж. Гэхдээ энэ удаад магтахгүй, шоолно. Тоглолтын үр дүн Норовоогийн Break News-р мэдчихсэн тул тоглолтын өмнө комиссар яаж хаазалсныг жаахан хачирлая. Суманд нэг залуудаа 2 түрүүлчихсэн 50 хүрч яваа нэг ах байдаг даа, яг тэр. 1-н даваанд хэнтэй барилдах нь чухал биш, хэнийг начин болгож 10 богзог чаах вэ гэцэн бодож байтал 1-н даваанд гарсан таарсан хойд голын дүлий бацаан гарч ирээд төлөвлөгөөг эхнээс нь нураачихсан. Цаг дээр сууж байсан намайг хүртэл тоглолт 1-р үеийн дараа шийдэгдэнэ, заалны цаг хэтрэх нь. 2,3,4-р үеийг 1 минутаар явуул мэдүү гэж лүндэн буулгаснаа талбайд гараад багт баяр хүргэх байтал "Биеийн тамир мандтугай Ура" ч гэж байх шиг. Хожигдлоо гоёор тайлбарлаж чаддаг гэж л магтая. За наргиа иймэрхүү, тоглолт 98-н хувь хамгаалалт сул, гол оноо авах хурдан довтолгоог Tigers Цэвээнээ хойно үлдэж хамгаалаад байсан тул оноо холдож чадаагүй. Эсэргээрээ Барнуудаас ч боломжийг маш их ашиглаж болох байтал тэд ч боломжоо төдийлөн сайн ашиглаж чадаагүй. Гэхдээ оноо ойрхон. Памбага бөмбөг алдалт, ашиггүй довтолгоо хийж багаа хөөдөх дөхсөн бол Оршихоо , #7 тоглогч 2 үр дүнтэй байж хамгаалалтыг Цэвээнээ ерөнхийд нь үүрч гарав. Эцсийн мөчийг та бүхэн бичлэгээр харсан байх. Ямартай ч Бүргэдүүдэд сануулга, Барнуудад урам болсон алаантай тоглолт нэгийг үзвэй
"Eagles 1998" 33:35 Tigers 2004
Нөхөрлөл-Увс vs "Маршал 2005"
Сагсанбөмбөгийн цолоор Лигдээ ч Увсдаа ч хамгийн өндөр цолтой ОУХМ Уугаа ах маань багтаа эргэн иржээ. Энэ хүний медалыг тоогоор биш тонноор ярьсан нь дээр байх. Энэ багийг муу тоглосон ч магтсаар л байх болно. Маршалууд эсэргээрээ буруу хөл дээрээ босоцгоовуу гэмээр өдөр байлаа, цагтаа хасын хүлгүүдэд нэр нь бичигдэж явсан Банжгаа ирсэн ч өнөөдөр нэг л болсонгүй. 2 өндөр Баяраа Одхүү нь хувийн алдаа 5,5 болж талбайг чөлөөлж, Пангаа бараг насныхаатоогоор 3-с шидсэн ч байндаа төдийдөн туссангүй. Оршихоо Хосоо нь ирвэл ч асуудал өөрөөр эргэнэ.
Тоглолт тооцсоноор явагдаж ахмадууд 2 оно халаасалж спортын ордныг зорив. Ахмадын улсын аваргад нь амжилт хүсье 👏
Нөхөрлөл-Увс 47:28 Маршал 2005
"Цэнхэр хязгаар 99" vs Bulls 2003
Хязгаарынхан 2-р тойргоос хойш 2 гол, гоё тоглогч ирээгүй. Буураа & Улаанаа. Гэсэн ч аймгийн начин Элбэгбаяраар хүчээ зузаатгасан нь лигт нэмэгдэж буй бас нэг шинэ бөх. Урд шугаманд Отгоо нь 4 үеийн турш хурдан довтолгоогоор сул гарч оноог 10-р холдуулсан. Сүх далайтал үхэр амгалан гэгчээр Бухнууд харин тоглолтыг хянаж чадсан. Монгол түмний хайртай аварга маань ч ирж хийдгээ хийв. Оролт, шахалт, шидэлт. Бовка оноог ойртуулахад үр дүнтэй байж, Ука самбарт үүргээ гүйцэтгэв. Хойно хамгаалалтдаа хяналт тавьснаар Хязгаарынхны хурдан довтолгоог сааруулж чадав. Тоглолт эцсийн мөчид мөн л чөлөөлт шидэлтийн хувь илүүгээр шийдэгдлээ. Ука 2 шидэлтээ хийсэн бол 99-н өндөр 2 шидэлтээ алдав.
"Bulls 2003" 31:29 "Цэнхэр хязгаар 99"
Dragons 2006 vs Аравт 2010
Дундаас нь үзсэн тоглолт 😫. Отгон төгсөлтөөс өнөөдөр Баянмөнх , Мөнхбаяр гэсэн гол 2 тоглогч нь ирээгүй нь Кавай Леонард шиг шалтгаангүй амраад байна уу гэсэн хардлага шүүмжлэл төрсөн ч Баянаа нь Увс явж , Мөнхбаяр нь өмнөх өдөр Спрайт лигийн тэмцээнд орсон тул амарч. Аравтаас аймгийн арслан Оргилболд ирж тоглож байгаа нь Лигийн бөхчүүдийн тоог нэмж чимэг оруулав. Луунуудад өндрийн дарамт бага ч гэсэн хасагдаж самбарт Цэндхүүд ачаалал бага ирэх нь тод болов. Луунуудаас Амен ирсэн нь тоглолтын найруулга сайжирсан харагдсан ч өөрөө оноо тэнцүүлэх, нөхөх г.м шийдвэрлэх үед амархан сул шидэлт оролтуудаа оноо болгож чадалгүй явсаар 1 оноотой буцав. Аравтынхан талбайд гарсан бүх тогдогчид оноо авсан харагдана дээ ( статаас ). Аравт ганган байнаа, гангарсаар байх уу гайтуулах уу?.
"Dragons 2006" 34:45 "Аравт 2010"
Андууд 2007 vs Rampge 2009
Бас үзэж амжаагүй тоглолт ( sorry ).Аль аль нь 7-8 хүнтэй тоглолтыг эхлүүлж. Гол нь Rampage-с 66 номертой тамирчин Алтаншагай ( Томоо ) багийнхаа 1-р үеийн бүх оноог, эхний 13 оноог авч тоглолтын туршид аркны араас 5 унагасан байх юм 😱. Андуудаас харин Жаргаа ирсэн нь тэдний тоглолт яавч амаргүй болсон гэдгийг илтгэнэ. Жаргаа Майнаа Энхсайхан 3 багийнхаа онооны 78%-г авсан байх юм. Тэдний тоглолтыг +4 оноо шийдэж. Чөлөөт шидэлтээ сайн хийсэн баг хожиж , муу шидсэн баг хожигдсон байхыг үгүйсгэхгүй. Лигт ийм тоглолтууд олон болж буй
Андууд 41:45 Rampage
"Uvs lake 2001" vs "Red Mountain 2002"
Зууны шилдэг ривал гэж ах нарыгаа хөөргөдөг юм. Нуурууд ч энэ үгэнд хурцлагдаж Уулнуудтай үзэхдээ арай өөр сэтгэл зүйтэй тоглодог нь гарцаагүй. Яг л тийм хор шар хурц чанараар талбайд гарч ирсэн нь харагдсан. Уулнуудын асуудал ундарсаар л, урд тойргийн тоглолтоо нөхье гэсэн нь бүрхэг. Хүн хүч нь ч сайнгүй, ирэх 7 хоногоос Улаанаа нь Сингапур , Бабана Сэлэнгапурлугаа явчих гээд байдаг. Ред Моунтайныханд хилийн хориг тавиулахаар албан бичигээ өгчихсөн 🤪. Тоглолт 1,2-р үеийг Нуурнууд Сайхнаа Ган-Эрдэнэ нарын дараалсан холын шидэлтүүдээр 16:12-р хошуучилсан. 3-р үеэс Уулнуудын хамгаалалт ажилласан уу Нуурнуудын довтолгоо замбараагүй болсон уу мэдэхгүй, ямартай ч 3-р үед ах нар 2-хон оноо авсан байх юм. Ийм алтан бололмжийг олон шидэж байж оноо болгосон Бабана, Батсайханы зүтгэлтэй тоглолт тэргүүллийг авч ирсэн. 4-р үе хэмнэл алдагдсангүй явсаар Уулнууд улирлын анхны хожлоо Нуурнаас шүүрдэв. Ах нартайгаа хаврын тэмцээнд хүч үзэх байх. Тэр хүртэл шарыг нь хөдөлгөж хурцлаад "Могой гурав тасравч гүрвэлийн дайтай" гэсэн үгээр ерөөл талбья. 😛
"Uvs lake 2001" 22:31 "Red Mountain 2002"
via @Бабана Т.
БОНУС
Комиссараа өрөвдөнгөө магтахуй.
Хамаг хар бор ажлаа хийсэн, цагаа харсан, протоколоо хөтөлсөн, оноогоо оруулсан, хүн амьтны стрессийг өөртөө наан барин бид нарыг нийлүүлж, энэ лигийг авч үлдэхийн төлөө амралтын өдрөөр амьдралаа золиослон, тоглолт дуустал суух юм.
Арай чүү шүүгч олоод ирэхээр манайхан тоглолтын хор шараараа шүүгчийг зодох нь холгүй байгаад байхаар дараа нь юу гэж дахиж ирэх вэ дээ. Нөгөө л Комиссар нь шүүгчээ аргадсан, гуйсан, хожигдсон багуудад ад үзэгдээд их зовнаал энэ хүн.
Энэ хүний Увсын сагсан бөмбөгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг надаар хэлүүлэлтгүй эс мэджаахш тануус. Комиссартаа урмын үгээ хайрлаж, бага ч болов эерэг энерги өгцгөөтөн.
ЗБ-д оролцсон залуус нь дэмжээд явахыг хичээгээрэй.
via @Norovoo Namsrai