Нөхөрлөл-Увс vs Андууд 2007

Ахмадын улсын аваргад зодоглочихсон ахмадууд ядаргаа гараагүй бололтой өнөөдөр тэднээс Баярхүү, Баянмөнх гэсэн гол төвийн болон холбогчийн байрлалгүй ирсэн нь хүч ялимгүй суларсан харагдав. Андуудын бүрэлдэхүүн гойд өөрчлөлтгүй тоглолтыг 1-р үе дуусахад 10 оноо холдуулж амжив. Тоглолтын хэмнэл төдийлөн өөрчлөлтгүй 2-р үеийг дуусгасан ч ядрах байтал улам эрч хүчтэй гэмээр 3-р үеийг ахмадууд тооны харьцааг ойртууллаа. 4-р үед Маша, Домбаа ахын зүтгэлтэй тоглолтууд цаг дуусахаас 10 секундын өмнө Мөнхөө ахы дундын шидэлт баззер гэмээр шидэлт байж Андуудад ах нар нь арай болоогүй гэсэн сануулга өгөөд гарлаа.
Андуудаас Майнаа 19 оноо, Ахмадаас Маша ах 16 оноо !!!.

Нөхөрлөл-Увс 42:40 Андууд 2007

Бабана Т.-н зураг.

Hard Rock 2008 vs Аравт 2010
Багууд баяраа хүргэхэд талбай дээр 24 залуу байсан гэхээр аваргын төлөө ч гэмээр өнөөдрийн ОРГИЛ тоглолт болов. Муулах ганц ч зүйлгүй магтаад л баймаар алаан. Аравтуудад Мөнхбаяр бол яалт ч гүй хамгаалалтын ноён нуруу юм байноо. Эхний үе 16:6 гэсэн илт давамгайлал Аравтад ирэх гавьяатай. Эсрэгээрээ эхний үе Аваргууд довтолгооны учраа олохгүй, хамгаалалтын байрлал авч амжаагүй зэргээс оноо холдсон нь мэдээж. Чансаа өндөр 2 багийн хооронд 10 оноо асуудал биш байдаг гэдгийг 2,3-р үе Пага харууллаа. Аравтаас Маргадын хувийн алдаа 4 болсон нь сэлгээрүү орж багийн хурд буурахад нөлөөлсөн ч #9-н алсын зайн шидэлт , Оргилболдын шидэлтүүд Аравтын тэргүүллийг таслахгүй явууллаа. Хаднуудаас өнөөдөр онцгой 2 хүн байсан нь Пага (21 оноо) Өнөрөө (15 оноо) 2 байлаа. Өнөрөөгийн яаж зогсоно доо гэмээр хурдтай оролт залалт Аравтад ачаалал үүсгэсэн ч аваргууд оноо дутуу хэвээр. Эцсийн мөчид Өнөрөөгийн чихэр шиг 3 оноо 4 үеийн турш оноо илүү явсан Аравтыг ганц удаа тэргүүлэв. Аравтад тэргүүллээ буцаан авах цаг байсангүй. Энэ тулааныг дараа дахьж үзэх эрхийг Рампаже, Андууд болон Луунууд өгөх үү?. Харах, хүлээх үлдлээ.

Hard Rock 2008 52:50 Аравт 2010

Бабана Т.-н зураг.

Бабана Т.-н зураг.


Red Mountain 2002 vs Rampage 2009
Рампаже-с эхлэж бичье. Бусад багуудтай адил хувийн ажилтайн улмаас дүү нараас Томоо, Тулгаа, Пани гэсэн өндөрүүд байсангүй. Энэ нь Уулнуудад самбарын дарамтгүй тоглох боломж байсан ч бодит байдал дээр багаараа дүү нар 32 с.б хийсэн бол Уулнууд дөнгөж 18-хан С.Б авсан нь тоглолтын үр дүнг таахад амар байх болов уу !. Рампаже-с 3 хан хүн хурдан довтолгоо болон холын шидэлтээр Уулнуудыг чанасан гэхэд хилсдэхгүй. Буянаа 18 оноо, Тулгаа 17 оноо, Хайдавын дүү 16 оноо. Уулнуудын хожигдлын шалтгаан ч тодорхой, зөвхөн холын зайн шидэлт гэхэд 3/23 буюу 13%-н довтолгоо гэдэг бол тоосго шидэж буйтай адил. Rampage тоглолтыг удирдаж ах нар алиагаа алдав. Хайдавын дүү аархуу зангаа дарчихвал сайн шидэгч юм !. Google-дээд ийм зураг гарч ирэхээр нь чаачлаа 😂

Rampage 55:38 Red Mountain

Бабана Т.-н зураг.

Eagles 1998 vs Dragons 2006

Эцэж цуцахаа мэдэдгүй, залуустай замбараагүй алалцдаг Бүргэдүүд. Цэндхүүгүй ирсэн ч цэц мэргэнээ шидэлтээр үзье гэсэн Луунууд. Үндсэндээ 2 багийн тоглолт яг сагсанбөмбөг гэхэд арай өөр, гудамжны гэхээр шүүгчтэй байгаад байдаг тийм нэг шидэлтийн АЗ үзсэн тоглолт. Хувилбаргүй, дамжуулалтгүй, дураараа дургиж дунд чөмгөөрөө юу яасан 😂😂😂. Комиссар харин 11 оноог авсан нь багаа тэргүүлэх үзүүлэлт. Шидэлтийн АЗ үзэх тулаанд Луунууд арай илүү ончтой байж Бүргэдүүд дараалсан 2 хожигдол амсав. 2 багийн довтолгоог харья л даа. Бүргэдүүд 19/59 32.2% , Луунууд 11/46 23.9%. Луунууд чөлөөт шидэлтээ дажгүй шиджээ 15/20 75%

Eagles 1998 42:46 Dragons 2006

Бабана Т.-н зураг.

Цэнхэр хязгаар 1999 vs Маршал 2005

Ах нарт ч дүү нарт ч аль алинд нь Увсаас 1,1 тоглогч ирж хүч нэмсэн тоглолт. 99-с Улаанаа ирсэн бол Маршалаас Анхбаяр гэж хүүхэд байхийн хамгаалалт сайтай, боломж нь гарвал шидчихдэг тогтсон тоглолттой манай байрны, орцны, давхрын хөрш дүү маань ирж. Тоглолт ах нарын давамгайлал, хяналтанд өрнөсөн. Бидний үеийн сагсанбөмбөгт порий Ганзо гэж нэрдэгддэг жижиг хурдтай тоглогч 99-д ирсэн нь бөмбөгний шилжилтийг ихээр нэмэгдүүлсэн харагдаж байв. ...

Цааш үзэх

Бабана Т.-н зураг.

Red Mountain 2002 vs Bulls 2003

Уулнуудын 2 дахь тоглолт. Бухнуудаас Аварга ирээгүй нь эсрэг багт АЗ, Болдоо ирсэн нь өөрсдөд нь боломж гэж харагдаж байв. Нэг тоглолт нь 00-сон Уулнуудад оноо хэрэгтэй, тиймээс Плэй-офф д орьё л гэж байгаа бол хожил тэдэнд ус агаар мэт хэрэгтэй. Энд нэг хүн онцгой нэгэн үдшийг өнгөрүүлсэн нь Бабана ! 😂 ( Өөрийгөө магтахаас ккк ) Холын зайнаас 7 хийж 35 оноогоор өнөөдрийн 7 тоглолтоос оноогоор тэргүүлчихэв үү?. Ингэж дураараа аашлах боломжийг тоглолтын өмнө Chicken захиалж тансагласан, залхуу хамгаалсан Бухнууддаа баярлалаа. Бухнуудаас Нямдорж 13 оноо. Өө дээр нь Бухнууд өөрийнхөө кольцо-нд 2 ч удаа хийж ах нартаа 4 оноо бэлэг барив. Нэг нь бүр чөлөөт шидэлт алдсаныг самбараас авангуутаа гоё цэвэрхэн хийж нтр кккк. Эцэст нь Уулнууд хэрэгтэй 2 оноогоо авлаа.

Red Mountain 2002 51:41 Bulls 2003

Бабана Т.-н зураг.

Uvs Lake 2001 vs Tigers 2004
Нуурнууд хожих боломжтой тоглолтдоо хожигдсон !. Учир нь тэд холын зайнаас 1/15 буюу 6.7%-тэй шидсэн, нэг нинжа дайчин тоглогч нь бүр 0/8... Энэ бүх шидэлтийг оролт довтолгооглор сольсон бол байдал арай өөр байх боломж. Айлын самбараас бөмбөг авалтаар 12:3-р илүүрхсэн байх юм. Барнууд ийм их оновчгүй шидэлтийг ашиглахгүй алдана гэж үү?. Тэд багаараа 13/31 буюу 41.9%-н боломжийн довтолгоотой тогложээ. Tigers эргэн ирэв үү , Нуурнууд лигийн Golden State уу?. Дараагийн тойргоос...

Uvs Lake 2001 30:33 Tigers 2004

Бабана Т.-н зураг.