Eagles 1998 vs Rampage 2009

1-р үеэс зааланд орж ирээд онооны харьцааг хараад уулга алдав. Таамгаар дүү нар хожиж явах ёстой ч Бүргэдүүд 10 оноо илүүтэй хожиж байгааг хараад аль нь 11 насны дүү билээ гэж хэсэг бодов. Rampage-н тоглолт өнөөдөр зуун задгай, хамгаалалт довтолгоо бүхэлдээ хар дарсан зүүд мэт л байв. Урд жижгүүд хийдгээ хийсэнгүй томууд удаан байлаа. Баттулга бүр 10кг 340 грамм жин нэмсэн харагдав. Бүргэдүүд ч хувилбартай, системтэй байсан гэж хэлэхгүй ч хурдны эсрэг ажилласаар байж тоглолтыг дуусгав. Хамгийн дөхөж ирсэн онооны зөрүү 5 л байв.
Eagles 1998 49:37 Rampage 2009

Бабана Т.-н зураг.

Нөхөрлөл-Увс vs Аравт 2010
Тоглолтыг үзэж амжаагүй ч базья ккк. 14 насны зөрүү !, ах нараас Баярхүү ах л өнөөдөр хийдгээ хийжээ, бусад нь өнөөдөр төдийлөн туслаж чадаагүй бололтой, гэхдээ Аравтад 49 оноо алдсан гэдэг бол хамгаалалт дажгүй байж. Хожигдох гол шалтгаан бөмбөг таслалт 7:19 ❗️
Дүү нар ээлжит хожлоо авч байрлалаа ахиулж бататгасаар...
Нөхөрлөл-Увс 39:49 Аравт 2010

Бабана Т.-н зураг.

Tigers 2004 vs Hard Rock 2008
Өнөөдрийн ОРГИЛ тоглолт. Барнуудад өнөөдөр бэртэлтэй байсан Дөлгөөн, Японд голдуу байдаг Бааска нар ирж хүч нэмжээ. Нэг зүйлийг онцгойлон хэлье !, Дөлгөөнтэй барнууд үнэхээр найруулгатай, баг шиг баг харагдсан шүү. За тоглолтдоо орьё , тоглолтын туршид Барнууд илүүрхэж, аваргууд араас нь нэхэж явсан гэвэл итгэх үү?. Итгэхээс өөр аргагүй, бүр аваргуудад анхны хожигдлыг нь амсуулав. Оршихоо мэдээж онцгойрч 20 оноогоор багаа тэргүүлж #7 тоглогч 11 оноогоор тус хүргэв. Аваргууд бөмбөг таслалтаар илүүрхэж бусад үзүүлэлт ойролцоо байсан бол хожигдох шалтгаан нь алсын зайнаас 0/15 😱. Барнууд ийм тоглолттой эргэн ирвэл Плэй-офф та бүхэнд яг өмнө чинь байна. Аваргууд харин цочроо авсан, анхаарах зүйл ихтэй тоглолт.
Tigers 2004 46:45 Hard Rock

Бабана Т.-н зураг.

Uvs Lake 2001 vs Андууд 2007
Арслангийн эсрэг Арслан. Дашрамд дурьдхад манай лигт Аварга Мөнхбат, Аварга Батсуурь, Арслан Бүрэнтөгс, Улсын начин Батсуурь , А.А Сүрэнжав, А.А Ганболд , А.А Оргилболд, А.Н Элбэгбаяр, А.Н Энкүүлээ, Сумын заан Цэвээнээ нарын улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааны 1-н даваанд... Оо сда бөх тайлбарлах гэцэн *аажийн. Энэ жил жин хасаж хөнгөн байгаа арслан нэг удаагийн бэлтгэлээ ирж хийв. Тоглолтод ч хөнгөн харагдав. 4 оноо ч авч амжиж. Андууд 16:0-р тоглолтыг хошуучиж эхлэв. Болдог юм болдгоороо болж байна гэж байвч ах нар харин тийм ч амар хожигдохгүй гэдээ харуулж 4-р үеийн сүүлд онооны зөрүүг 1 болгосон ч хожих эргэн ирэлт арай л оройтчихвуу... Ямартай ч Андууд хожигдлын цувралаа зогсоож хэрэгтэй 2 оноогоо халааслав 👏👏👏
Uvs Lake 2001 vs Андууд 2007

Бабана Т.-н зураг.

Red Mountain 2002 vs Dragons 2006
Уулнууд өнөөдөр түүхэндээ анх удаа 9-үүлээ ирэв, гэхдээ талбайд 5 нь л гарна. Улирлын тоглолтод оролцоогүй байсан Мөөгөө Доржбал нар ирж багийн хувьд уур амьсгал сэргэв. Гэвч тэдний өрсөлдөгч нь өнгөрсөн жилийн плэй-офф с мултлагч, ямагт хүнд өрсөлдөгч байдаг Луунууд. Ах нар тоглолтын эхний 1 минутанд Мөнхсүхийг 3 удаа 3-с хийчихнэ гэж тооцоогүй нь алдаа гэхүү, азгүйтэл гэхүү. Оноог барьсан, илүү гарсан баригдсан. Сүүлд нэг алдаа гаргах боломж байснаа цаг дууссаны дараа ухаарсан нь нэг зүйр цэцэн үгийг санагдуулам. Ямартай ч хожьё гэж ажлаасаа хулгайгаар ирсэн базаачин, бүрэн хүчээрээ үзье гэсэн ах нарыг урмыг Луунууд шатааж дөнгөв. Хамгийн сайн зүйл нь Red Mountain эргэн ирэх болно, бид алдаа оноогоо ярилцав. Баг шиг баг болноо. Аюутугай, Биширтүгэй гэж базааны давуу эрх эдлэе. 3.2.1... АГУУ ❗️Red Mountain 2002 34:35 Dragons 2006

via @Бабана Т.