Онцгой БАЗАА

Дүгэржавын Нямжав хэмээх эрхэм Увсад төрж өссөн, Улсын нийслэлд бусдын адилаар ирж суурьшсан. Монголд танигдсан онцгой нэгэн биш ч Монголд Увсын сагсыг таниулах , хөгжүүлэх гэж яваа эгэл даруу энгийн нэг өнөр бүлийн тэргүүн. Би багаасаа мэдэх юм, бидний үе 5,6-р ангид Нийгэмлэгт аймгийн чанартай тэмцээн болдог байхаас 1.10 жил 2.10 жил гэсэн хүчтэй өрсөлдөөн болж ЗАЛ гишгэх газаргүй, тамирчид нь ч бараг тоглох талбайгүй болтлоо чихсэн Нийгэмлэгт ( ордон ) 1.10 жилийн Нямчка гэж өндөр туранхй шар ах тоглодог, алалцдаг байсныг. Өөрийнх нь ярьснаар:

-1995 онд 2 -р 10 жилээс Абана гэж хүүхэд 1-р 10 жилд шилжэж ирж тэр хүүхэдтэй найзалснаас хойш сагс тоглож эхэлсэн. Анх 64 шийдэн дээр тоглож бас хуучнаар барилгын заал, нийгэмлэгийн зааланд сагс тоглож 8-р ангидаа сагсны секцэнд шалгуулж тэнцсэн 9-р ангидаа сургуулийн шигшээд багтаж тоголсон.

Анх сагс тоглохдоо алсын зайнаас шиддэг 2 номерийн бацрлалд тоголдог байсан. 1997 Онд аймгийн ѳсвѳрийн шигшээд багтаж УАШТэмцээнд багшгүй 7 хүүхэд явж хэсэгтээ 4 тоглож 4 хожигдсон. 1997 оны ААШТэмцээнд 2-р байр ѳсвѳрийн Анхны ЛИГ -н тэмцээнд 2-р байр 1998 оны ААШТ, ѳсвѳрийн ЛИГ -н тэмцээний аварга хамгийн олон хаалт хийсэн үзүүлэлтээр шилдэг хамгаалагч болсон. Ѳсвѳрийн тэмцээний хамгийн дурсгалтай тоглолт 2- Р 10 жилийн багийг 1997 оны ѳсвѳрийн ЛИГ - н тэмцээнээр хожиход цаг дуусахтаа зэрэгцэж Базар шот хийж 3 с оруулж 2 оноогоор хожсон тэр жилдээ Ѳсвѳрийн шигшээ баг насанд хүрэгчдийн шигшээ баг хоорондоо тоголсон тоглолтонд мѳн баззар шот хийж хожсоноор алсын мэргэн бууч болж ОД ( хүүхдийн санаагаар ) болсон.

1998 онд УБИС -н БТДС суралцаж эхэлсэн бѳгѳѳд их сургуульд байхдаа сагсан бѳмбѳгѳѳр хичээллэж сургуулийн шигшээд багтаж чадаагүй Ѳѳрийгѳѳ харуулах нотлох боломж олдоогүйгээс бас БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛИЙН МУНДАГ хүүхдүүдэд дарагдсаар байгаад тоглож чадалгүй тѳгссѳн Энэ үеэс аймагтаа сагс хѳгжүүлж УАШТ нд медаль авах сагсны шавь тѳрүүлэн гэж боддог болсон. 2001 онд увсад дадлага хийж байхдаа анх удаа 4 үе тоголдог сагсны тэмцээн бие дааж зохион байгуулж явуулснаас хойш ѳнѳѳдрийг хүртэл тасралтгүй 20 гаруй жил тэмцээн зохион байгуулж байна. 2002-2004, 2006-2007 онд улаангом коллежид багш, 2004-2005 онд дарханы 15 р сургуульд багш, 2010-2012 онд увс аймгийн сагсан бѳмбѳгийн холбоонд нарийн бичиг Алтан шонхор клубт дасшалжуулагч хийж байсан. 2004 онд увс аймгийн шигшээд багтаж ховд аймагт болсон МБАТ ний спартакадад оролцож байсан 2006 онд ОХУ-н хакасын их сургууль дээр очиж нѳхѳрсѳг тоглолтонд оролцож байсан. Баруун бүсийн оюутны сагсны тэмцээн, хилийн цэргийн албаны баруун бүсийн тэмцээнийг зохион байгуулж шүүж байсан.

- Сагсны хамгийн муухай дурсамж нь 1998 оны ААШТ дээр талбай дээр 2-р 10 жилийн хүүдийг зодож тоглолтоос хѳѳгдѳѳд баг нь хожигдож байсан. Яг тэр үед л ганц удаа сагс ямар ч утгагүй санагдсан хамгийн муухай нь 20 жил ѳнгѳрсѳн ч хүмүүс одоо болтол тэр зодооныг л ярьдаг ЯАГААД МИНИЙ БАЗЗАР ХИЙСЭН ТОГЛОЛТЫГ ярихгүй байгааг гайхдаг гэж бас ярих дуртай комиссар 😂

- Манай хүний бага насны мөрөөдөл нь: 1-рт стандартын том талбайтаа зааланд тэмээнд тоглох 2-рт тоглогч нь тоглолтын цагаа харж тоглох боломжтой зааланд тоглох 3-рт шүүгч нь шидэлтийн үед алдаа хийсэн тохиолдол болгонд торгууль шидүүлдэг байх 4-рт Увс аймгийн баг УАШТ нд хүрэл медаль авах (алт гэж хэзээ ч бодож байгаагүй бѳгѳѳд энэ нь хэзээ ч биелэшгүй мѳрѳѳдѳл мэт санагддаг байлаа)

- УБ хотод ажил амьдралаа бодон шилжиж ирсэн комиссар маань сагсанбөмбөгөө орихогүйгээр барахгүй 2012 онд Хотод шилжэж ирж ѳѳрийн бэлдэж байсан хүүхдүүдийг цуглуулж залуучуудын УАШТ нд оролцож 4-р байранд шалгарч ѳѳрѳѳ УАШТ ний шилдэг дасгалжуулагчаар шалгарсан. 2014 онд Увс аймгийн шигшээ багийг бүрдүүлж спрайт ЛИГ-т оролцуулж эхэлсэн бѳгѳѳд 2016-2017 оны улирлын спрайт Д ЛИГ -н Аваргаар шалгарсан.

- Сагсанбөмбөгийн төлөө гүйж явахдаа гэхэд л 2017 Оноос хойш дасгалжуулагч хийгээгүй бѳгѳѳд 3 жил дасгалжуулагч хийхдээ УБ хотод байдаг УИХ гишүүн 40 гаруй компанийн захиралтай уулзаж санхүүгийн тусламж хүссэн байдаг.

Сагсанбөмбөгөөр явсан зам туулсан амьдралыг нь Базаад бичихэд ийм ч энэ их цаг наргүй ажлын хажуугаар 5 сайхан үрийн эцэг болж, амьдралаа гэр бүлээ тэгш дүүрэн авч явааг харахад хойч үеийн дүү нарт үлгэрлүүштэй. Сүүлийн 3 жил сагсаа мөн л орхисонгүй, тасалдаад байсан Увс Лигийг өлгийдөн авч үргэлжлүүлж, 13 багийн 130-150 тамирчдын 3-4 сарын бэлтгэл хангагч, эрүүл спортлог амьдралын ивээн тэтгэгч, тоглолтын хор шар нь буцалсан залуугийн уурыг гаргагч, өөрөөс шалтгаалаагүй алдааг хүлээгч, 150 хүний зарц, бас комиссар , шийдвэрийг бүх нийтэд нийцүүлэхийг хичээгч, зааланд орж ирээд тойроод гарахад бүх хүнтэй гар барьж 2-3 минут ярилцаж инээж ханиаж гараа вирустүүлэгч, өөрөө авах гээд байгаа юм шиг мөнгө нэхэж муу царайлж явагч, мөнгөө өгсөн багт сөгдөж мөргөөд хэвтсэн ч чадах сэтгэлтэн, за өөр юу байна манайхан бичээрэй (Joke-р ойлгоно шүү ). Гээд энэ бүхнийг амжуулдаг нь халгаад зугатмаар санагдавч энэ хүн өөрөө энэ бүхнээс кайф авч, амьсгалж, цадаж амьдрах юм. Энгийн нэгэн эгэлгүй комиссараа ийн нэгэн бичихгүй бол Базаа бичиж базгалдсаны хэрэг юусан билээ.

БАЯРЛАЛАА НЯМЧКА 👏👏👏❤️❤️❤️

Жич: Ярилцлагыг хамт ярьж суухдаа, утсаар хурааж аваад найруулж бичсэн болно.
Жичийн жич: Бүх оддын тоглолтын үеэр сурприз бариад орой нь Special Базаа оруулах байсан ч амжаагүй, дараа нь өдөр юу болсныг мэдэж байгаа биз дээ. Тэгээд хоцорч оруулав Sorry 🙏

Хүндэлж явдаг нь зүрх дарцгаая ❤️