Rampage 2009 vs Eagles 1998
Залуу нас эрч хүчний эсрэг яхир Spurs мэт 98-н ах нар. Бүргэдүүдэд ОД тоглогч гэсэн ойлголт байхгүй, одтой тоглогч л байж болно. Хэмнэл алдадгүй Бүргэдүүдийн хэмнэл нэрэгч Нямчка үе үе оролт шидэлтүүдээ амжилттай болгож багаа сэргээж байсан бол эсрэг талд Баттулга-ын доор шахсан тоглолт ах нарын алдааг ахиулах том хөшүүрэг. Онооны самбаргүй хэсэг явсан тоглолтонд үзэгчид мэдээж залуу насыг илүүрхэж байгаа гэж итгэж явсаныг 3-р үийн сүүлд эндүүрэл байжээ гэдгийг онооны самбар орж ирсэнээс харж мэл гайхав. Бүргэдүүд илүү байв. 4-р үе Rampage-н шахсан, шарандаа илүү их шидсэн, яарсан тоглолт нь ядардаггүй 98-д боломж байв. Тэд 11 насны зөрүүг 7 онооны зөрүүгээр үгүйсгэв ☝️
Eagles 68:61 Rampage
Red Mountain 2002 vs Bulls 2003
Үе тэнгийн үхэр хулгана жилтнүүдэд өнгөрсөн жилийн өндөлзүүлсэн тоглолтын нэг өс бий. Өнгөрснийг санахад Улаан уулнууд 32:16-р хожиж яваад баригдаж хожигдсон баларсан түүхтэй. Нэрийг нь харсан ч Бухнууд, биеийг нь харсан ч Бухнууд !!!, тэдний эсрэг ах нар хурдан довтолгоо, хүчтэй хамгаалалт хамгаалалт хамгаалалт гэсэн тактикаар тоглохоор бүтэн жил үгээр идүүлсэн сэтгэлийн шарх, бүлээн жин тавих чин эрмэлзэлтэй талбайд гарав.
Бухнуудын тоглолт үнэхээр осолтой, Мөнхбат аваргын оролт & төв Укагийн доор тоглолт. Тэднийг алдаагаар зогсоохоос өөр аргагүйн нотолгоо нь Уулнуудын төв Эрдэнэбат 2-р үед алдаа 4 🙀болов. Гэсэн ч хурдан довтолгоо болон багийн супер ОД Мөнхтулгын ( Мөөгөө ) аркны араас 4 удаа зоосон нь тэргүүллийг авч ирэх гол үндэс. Тоо 15-р холдсон ч уламжлалт бариа засал анагаах ухаан . Оо fuck !!!. Уламжлат бариулдаг зуршил Red Mountain-д бий. Яг л тэр танил дүр зураг 4-р үед давтагдаж 59:50-р хожиж 50 секунд дутуу байхад манай Золоо нэмэлт цаг дээр яаж тоглох вээ гэж бодсийн гэнэ лээ.
Аз болоход 4-р үе 11 минут байсангүй 🤘
Red Mountain 61:57 Bulls 2003