Өнөөдрийн тоглолтын базаа
Увс1997 vs Bulls2003
Очиж үзэж амжаагүй бөгөөд сураг сонсох нь 97-н ах нар идэж уучаад гараад явсан сурагтай. Аварга гадаад явсан, Бухнууд хүн хүч илт дутуугаас хожигдсон гэж ойлгосон
Андууд2007 vs HardRock2008
Багууд бүрэн бүрэлдэхүүнээр хүчийг үзсэн бөгөөд 2008-н тоглолтыг ялимгүй илүүрхсээр 1-р үе өндөрлөв. 2-р үед 08-н Өнөрөөгийн оролтууд Андуудад шүдний өвчин болж оноо тасрав. Оо нээрэн Пага дүү шүүгчтэй маргаж манай хайрт дүүг нэлээн гомдоосон байна. Дахьж шүүхгүй нтр-дээ тулж байгаа тул албан ёсоор уучлалт гуйж Лиг-г цаашид тогтвортой явахад тусална уу ⁉️⁉️⁉️ Сайн тамирчин шүүгчтэй нь хамт хожих хэрэгтэй гэж үг байдгийг санатугай , аюутугай ❗️❗️❗️
Оо тоглолтын базаа шд нээрээ. Андууд07 Жаргаагийн ядаргаатай холболт, сахал Баагий , оо хэн билээ 9 номер Май Май Майнаа , Майдараа тэрний холын зайн шидэлтүүдээр 27:16-с барьж илүү гарч 36:33-р тэргүүллийг авч эхэлсэн ч 4-р үед Хэцүү Хаднууд хамгаалалтаа нягтруулснаар 45:36 буюу 12:0 гэсэн RUN үүсгэв. Улмаар Хэцүү Хаднууд ах нарыгаа аргалав. #Пага
Dragons2006 vs Нөхөрлөл1996
ОУХМ Даваадорж ( Уугаа ах ) , Маша ах нар нь ирэхээс өмнө бүх багууд Нөхөрлөл96-тай тоглохыг хүсч байгаа нь тодорхой. Ахмадууд бүрэн бүрэлдэхүүнээр цуглавал аваргын төлөө ч үзэх баг. Байхгүйд нь АЗ гэж эрхэлж авцгаа !!!Луунууд 10 насны зөрүүг 20 оноогоор тасарч бататгалаа. Тооны харьцаа 60:40
Eagles1998 vs Tigers2004
Надад нэг гомдол байна. Учир нь 98-ийн ах нар , ах нар ч гэждээ дүү нар ч байж магад. Тэд улам л залуужаад хурдсаад гоол нь бороо мэт болоод байгаад гомдоод байна. Сэлгээ нь гарч ирээд доороос, дундаас, 3-с, 4-с идэж уучаад гарч зааланд тоглъё гээд явцгаалаа. Барнууд харин ч тийм их гоолын борооны эсрэг хүчтэй шүхэр барьж зогссон ч аргагүй хүүхдүүд ( 98 ) илүү байлаа. Оршихоогийн оролт , Нарка-н хурд , Цэвээний тайван тоглолт Лиг-н БАР баг болох цаг айсуйг мэдэгдлээ. Даанч Бүргэдүүд 82 оноо авсан гээд бод, бурхан минь гэхүү хараал ид гэхүү ?
RedMountain2002 vs Rampage2009
За тоглолтын үр дүн тодорхой ш дээ, уншаад яадаг юм гэхгүй ээ хө. Улаан Уулнууд сэлгээгүй 5-лаа , Маамуу нааш ир багийнхан арзайсан 10-уулаа. Үе болгонд 5:5-раа солиод л бид нарт онгирч өгсөн. Үхэхдээ үхэр буугаа тавина гэвэл муу ёр, үхсэн ч өмхийгөө тавихгүй гэвэл бид нар нэг их өмхий болчих гээд байгаа ч юм шиг. За ямартай ч тоглолтыг тэргүүлж эхлээд баригдах нь тодорхой байдаг Уулнууд харин насаа сольсон юм шиг л үзлээ. Доржбалын доор тоглолт дүү нарыг үнэндээ зовоолоо. Дээр нь миний тэр 4,5 дараалсан оролтууд, 3-с унагаасан шидэлтүүд гэж. Пүүүү сда алдана гэж байхгүй. Би ч дотроо намайг битгий сэрээгээч бурхан минь гээл гүйгээд байлаа. Өөрийгөө магтах эхний бөгөөд сүүлийн боломж ч байж мэднэ. Оноо 13-р холдчихсон ч Доржбалын 4-р үеийн бэртэл !!!. Эхэндээ ч манай хүн овоо доо сэлгээгүй байхад биднийгээ амраагаад хөлбөмбөг тогловол бүр их хэвтэх нь ээ муу золиг чинь гээл амраад байжийтал жинхнээсээ тоглож чадахгүй болж цус харвуулдиймдаа. Rampage09-н нэр мэддэгээс төв Баттулга, доор тоглохыг үзэн яддаг надаа нээрээ үнэн дарамт байлаа. Орж ирээл шахна, үсрэнэ, мөрлөнө. Би зүгээр хүний хүч биедээ шигээж авдаг мишок шаацан. 4-р үед төгсгөлд 6 оноо ойртож ирсэн ч Доржбалын нэг хулгай ( би дамжуулсын ) , Улаанаагийн дундын шидэлт байндаа тусч бурхан минь энэ Лиг-н сенсаац тавьчаад гараад ирлээ. Зааланд Дэмжсэн хүмүүстээ баярлалаа