ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТЫН БАЗАА✊
Eagles 🦅 1998 vs Dragons 🐉 2006
Энэ жил лигт орох эсэх нь эргэлзээтэй , эцсийн мөчид орохоор болсон Бүргэдүүд лигийг дараалсан хожигдлоор эхлүүлнэ гэхэд хэн ч маргахгүй тийм гэх байсан. Бодит амьдрал дээр тэд 5:0-р итгэл төгс эхлүүлчихлээ. Багийн гишүүн Аймгийн арслан Т. Сүрэнжав нь ирсэн гэсэн шиг өнөөдрийн тогллолт регби шиг л хүндхэн барьцалдсан , зууралдсан тоглолт. Луунууд 1,2-р үед оноо алдаж 14 оноо холдсон ч архирч галаар тургисаар оноог барив. Тоглолт нь назгайрсан ах нар ухаан орж 4-р үед Play-Off шиг гал гарсан үе. Сүүлийн 1 минут үндсэндээ 5-р үе мэт удаан. Эцсийн мөчид ах нар алдааны асуудлыг ашиглаж чадлаа
Бүргэдүүд 62:61 Луунууд
Red Mountain 🏔 2002 vs Tigers 🐅 2004
Барнууд бэртэл гэмтэл , бүрэн хүчээрээ тоглож чадахгүй байгаа нь тоогүй. Гэхдээ бид нарт азтай хэрэг 😛 Багийн лидер Өлзий-Орших-ын кроссовер , оролтууд , Цэвээний доор шахсан тоглолт Уулнуудыг алдааны асуудалд оруулав. Гэсэн хэдий ч миний дайчин тоглолтын ачаар ( дахиад нэг хөөрчий, яадий ) 😂😂😂 , ассист тоолсон бол Золбаярын бараг 20 оновчтой дамжуулалтын ачаар Барнуудыг Улаан улаанд төөрүүлж хаялаа. 2 хожигдож эхэлсэн Улаан Уулнууд 3 дараалсан хожлоор хүснэгтийн дээгүүр орж ирэх нь ☝️
Red Mountain 44:30 Tigers
Bulls 🐂 2003 vs Rampage 2009
Сүүлийн 2 тойрог хожигдоод байсан Отгон дүү нар шартай иртэй орж ирлээ. Өмнөөс нь аялж яваад ирсэн АВАРГА , айхтар гоол хийхгүй ч ядрахгүй гүйдэг миний найз Оргио анд , арын будагтай талбайн эзэн Ука нараар ахлуулсан бухнууд. Бухнууд хожигдсон, асуудал нь бөмбөг алдалт хэтэрхий их. Хэтэрхий назгай тоглолт. Аман орсон шар тосыг хэлээрэй түлхэхгүй гэсэн шиг Алтаншагай бөмбөг таслалт , хурдан довтолгоогоор бухнуудыг чаналаа.
Bulls 2003 44:73 Rampage 2009
Увс 1997 vs Андууд 2007
Энэ үнэхээр гоё тоглолт. Тоглолтууд яг л ийм гоё стандарт цэвэр, хувилбартай, шидэлттэй хурдан довтолгоотой болвол гоё. Андуудын андууд их осолтой, Төөгий , Баагий , Майнаа , Бааска , Жаргаанууд 3-н шугамны араас хэн нь ч унагаачих юм. Жаргаа бол төрцөн холбогч, мэдрэмж гоё. Харин Увс 1997 бол манай лигийн хамгийн төгс тоглолттй баг. Хувилбартай, ярьснаа хийдэг, системтэй юм гэж харлаа. Ямарч багт шүдний өвчин болж чадах Баяраа ах, нэргүй их ажилтай Сүхээ ах, лигт хамгийн хурлан байж мэдэх Эрка ах нар 3 үе тоглолтыг хошуучлав. 4-р үед гайтай (97-д гайтай шүү) Майнаагийн 3-н шидэлт 2 удаа зоож тоог илүү гаргав. Ах нар сүүлийн мөчид дэмий нэг бөмбөг алдалт, яарсан нэг довтолгоогоор өөрсдийн нэг хожлоо 10 дүү дүү нарт бэлэглэв. Баагий сахлаа аваасай 😛
Увс 1997 48:52 Андууд
Нөхөрлөл 1996 vs Hard Rock 2008
Дошны атаман Домба ахаар ( 18 оноо ) хөтлүүлсэн Нөхөрсөг ах нарын эсрэг багийн лидэр Пага-гүй нэг , өндөр тоглогчгүй хэцүү хаднууд бүгд жигд 1.65см 👬. Тоглолт ийм тийм гэхээсээ илүү 96-н хамгийн ахмад тоглогч 08-н дүү нараас 18 ах гэхээр аав хүү хоёр тоглож мэдэхээр лиг !. Нөхөрлөлийн ах нар нөхөрлөл , биеийн тамир , спорт , эрүүл мэнд, идэвхи чармайлтын тод жишээ гэдгийг бидэнд мэдрүүлж буй. Хожигдсон гэж шаралхахгүй , хожлоо гэж онгирохгүй байх нь лигийн зорилго.
Нөхөрлөл 48:62 Hard Rock
Эцэст нь шаварт унасан шарын эзэн , өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг 2 шүүсэн ахаа магтаад дуусгая. Тэд хамгийн эхний тоглолтоо хийгээд хамгийн сүүлд шүгэлээ арчаад харьлаа. Баярлалаа Eagles 🦅1998-н Нямчка , ГАНЗОРИГ ах нар 👏👏👏
Би бас буузны мах гаргацан , шүүс баас нь гоожоод байна гэхэд нь бүх тоглоолтоо үзээл, цаган дээр суугаал, стат хөтлөөл ажилтай л байлаа 😂😂😂 #Joke