ӨНӨӨДРИЙН БАЗАА , 6-Р ТОЙРОГ ✊

Нөхөрлөл 1996 vs Андууд 2007
Ах нар минь нэг хожил авчих гээл үзээл байгаа. 4-р үед 6 оноо илүүрхэж яваад баригдаж хожигдсон гэхээр харамсмаар. ЛИГ-ээ хүндлээд тоглолт таслахгүй, идэвхитэй ирдэг нь бидэндээ хожсон мэт. Андуудын хожлын цувралыг таслахаар ахиад нэг ах нар 7-р тойрогт Бүргэдүүд хүлээж байна.
Нөхөрлөл-96 61:69 Андууд 2007


Eagles 🦅 1998 vs Hard Rock 2008
Лигийг итгэл төгс тэргүүлж буй багийн эсрэг эрч хүч, залуу нас. Үнэндээ тоглолтыг Бүргэдүүд залуу насаар аархаж тоглолоо. Гайхмаар юм. Бас Хожлоо. 98-г одоо магтах үг дууссан, болоо !!!. Хэцүү хаднуудад тоглогч дутуу, бэртэл гэмтэл гэх шалтаг шарваг байсангүй, барсангүй. Пага ч их зүтгэлээ, зүдэрлээ, ядарлаа. Яанаа дараа нь манайхаас өшөө авах байх. ( 2002 ). 4-р үе илүү дутуу гэж явсаар эцсийн мөчид ганц алдаа, торгуулын шидэлт тоглолтын хувь заяаг шийдлээ.
Eagles 🦅 1998 62:61 Hard Rock 2008


Увс-1997 vs Rampage 2009
Увс-97 баг тоглолтоо ингэж тэгж өөрчилж гэж ярих нь илүүц. Тэд хийдгээ л хийнэ. Харин багийн систем энэ удаа учраа олсонгүй. Харин үүнийг нь ашиглаад памперсчууд учрыг нь олчихлоо. Пани гээд хөвүүн , бас нэг манай кэнаахаан хөвөн 2 алдаа 5 болж талбайг чөлөөлсөн ч тэдэнд дахиад самбарт тоглох 2 өндөр байгаа нь гай. Дүү нар байраа бататгаж дээшлүүлсээр...
Увс-1997 59:72 Rampage


Bulls 2003 vs Tiger 2004
Үе тэнгийн үхэр барнуудын тулаан. Бар жилтэй болохоороо Tigers , үхэр жилтэй болохоор Bulls гэжээ гэж нэрний учрыг олов. Манайх Mouse-2002 гэх байсан уу? 😛
Үндсэндээ Play-Off н 8-р байрын төлөөх тулаан гэвэл гомдохгүй байх. Тоглолт тун өрсөлдөөнтэй, тун сонирхолтой болов. Бухнууд тоглолтыг Болдоо ( солгой ) , Эрдэнээ нарын довтолгоонуудаар 10 оноо тасарч эхлэв. Гэсэн ч Барнуудын нэг жижкэн бор нөхөр ( нэр мэдэдгүй ээ ) , Оршихоо 2-н оролт шидэлт бужигнуулсаар оноо тэнцэв. 4-р үе алаан. Бухнууд 8-р гарах эрхээ бааааараг л...
Bulls 🐂 61:57 Tiger 🐅


Red Mountain 🏔 2002 vs Dragons 🐉 2006
Цаг сунгасан тоглолт !!!. Тоглолтыг эрч хүчтэй эхлүүлдэг Уулнууд, Цэндхүү дээр суурилсан Луунууд. Тоглолт ном ёсоороо ах нар илүүрхэж эхэлсэн ч , сэлгээ муу, ядралт хурдан авдагийн гай 4-р үед илрэв. Дашрамд хэлхэхэд Уулнуудын seen by хийдэг , алсаас дэмждэг сэлгээнүүд багтаа ирж тус болно уу?. 69:69-р цаг сунгасан ч хамгаалалтын самбараас 3 удаа бөмбөг авч чадаагүй ах нар гороо амсав. 😢

Red Mountain 🏔 2002 70:73 Dragons 🐉 2006

Бабана Т.
  • Базаа
    FINAL
  • Базаа
    FINALs