ӨНӨӨДРИЙН БАЗАА 7-Р ТОЙРОГ ✊
Tigers 🐅 2004 vs Rampage 2009
Лиг цагаан сараар амрах тул энэ 7 хоногт 2 тоглолттой чанга тойргууд. Барнуудад Оршихоо ганцаардаж байна. Ирэх жил учраа олоод ирнэ гэж итгэж байна. Дүү нар хийдгээ хийлээ. Нохой жилээ хожлоор дуусгалаа Rampage 👍
Tigers 🐅 2004 67:78 Rampage 2009
Eagles 1998 🦅 vs Андууд 2007
За тийм байлгүй дээ. Бүргэдүүд эхний хожигдлоо амсав. Тэд хэтэрхий задгай тоглолтондоо дассан нь одоо илэрч байх шиг. Хожигдсон ч чанартай хожигдол л гэж магтая. Энэ лигт Андууд тооцоонд байхгүй гэж үзвэл эндүүрэл. Хамгийн аюултай баг анхаарлаас гадуур яваад байгаа. Тийм ч учраас тэд өнөөдөр 2 хожил авчихлаа. Баагийгийн сүүлд шилсэн 3 оноо асуудлыг нэг талд нь гаргав. Хамгаалалт хамгаалалт хамгаалалт гэсэн хүнд тоглолтыг авсан оноо илтгэнэ.
Eagles 🦅 1998 37:46 Андууд 2007
Red Mountain 🏔 2002 vs Hard Rock 2008
Байнга л ядралттай , сэлгээ муутай байдаг өнөөх л Уулнууд өнгөрсөн жилийн аваргуудтай тулав. Өглөөний тоглолтонд бараг л хожсон тоглолтоо алдсан , сэтгэл санаагаар унасан ч алдах юм байхгүй гэсэн сэтгэлээр талбайд гарлаа. Ааая 😛. За за хэл загатнаад болдгүй, Уулнууд ууж идлээ. УРА 👍. Хэцүү хаднууд ах нарыгаа басна гэж баймааргүй юм, сулхан эхлүүлснийг олон жил онож алдаж байгаа ах нар ашиглачихав. 3-р үеэс хувь хамгаалалт авч 20-р тасарсан оноог 7 болгож ойртууллаа. Гэхдээ өнөөдөр сагсанбөмбөгийн бурхан тэнгэр тэдний талд байсангүй 2 хожигдлоор нохой жилийг нохой мэт үдлээ ( #Joke ) Гахай жилдээ ганган ороод ирээрэй дүү нар.
Red Mountain 🏔 2002 70:52 Hard Rock
Нөхөрлөл 1996 vs Увс 1997
Том ахын эсрэг хоёрдугаар ах. Энэ лигт хамааралтай хүн бүр үзмээр гоё тоглолт. Учир нь 90-ээд оны сагсанбөмбөг ямар гоё цэвэр, алдаагүй байсныг харууллаа. Бас 1 насны зөрүүнд ямар их хүндлэл байгааг тольдууллаа. Нөхөрлөлийн ах нар 3 үе оноогоор тэргүүлж холдуулж анхны хожлоо авахад ойрхон ирэв. Үнэн сэтгэлээсээ дэмжээд дэмжээд сэлгээгүй 5-лаа үзсэн хайрт ах нарыг хайр найргүйгээр барьж хожсон хоёрдугаар ах нарт 😡😡😡 хаха. Тэд тоглолтоо дуусгаад хамтдаа нэг буланд суув 😂😂😂
Нөхөрлөл 1996 55:59 Увс 1997
Bulls 🐂 2003 vs Dragons 🐉 2006
Нохой жилийн сүүлийн тоглолт. Сүүлийн тоглолтонд Michael Jordan ирж тоглолоо. Сурсан юмыг сураар бооно гэж юу байхав Майклын өнөөх оролтууд яг хэвээрээ ( Зоригоо ) . Тоглолт ямар их задгай болсоны илрэл нь 2 баг 156 оноо. Bold Lkhagvasuren 26 оноо , Жордан 20 оноо авсан ч Луунууд өнөөдөр 2 хожилтой нохой жилийг гахай мэт үдлээ.
Bulls 🐂 2003 63:93 Dragons 🐉 2006
Баг тамирчид Гахай жилдээ уулзая
Биеийн тамир мандтугай УРА !
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ 🥟