ӨНӨӨДРИЙН БАЗАА, 8-Р ТОЙРОГ
Bulls 🐂 2003 vs Hard Rock 2008
Гахай жилийн нээлтийн тоглолт. Лигт нэг ажиглагдсан зүйл ахмад багууд сэлгээ муутай, залуу багууд +10 тоглогчтой ирж байгаа. Бухнууд 5-уулаа хэцүү хаднууд 10-уулаа. Цагаан сарын барилдаанд шөвгөрсөн аварга багтаа 17 оноо авч Ука ( Нямдорж ) 26 оноогоор тэргүүлсэн ч дүү нар байрлалын төлөөх ширүүн өрсөлдөөнд онооны илүү , хожил хэрэгтэй учраас тасрахыг хичээсэн нь илт. Пага 30 оноогоор багаа тэргүүлж Өнөрөө 20 оноогоор бэлэг барив.
Bulls 🐂 2003 63:81 Hard Rock 2008
Red Mountain 🏔 vs Андууд 2007 👬
Дахин хэлье , байрлал байрлал байрлал. 2002 , 2006 , 2007 , 2008 , 2009 багууд 2-6 р байраар одоог хүртэл аль баг гарах нь тодорхойгүй, тодорхойлох гэж сүүлийн тойрог хүртэл явж байгаа нь алаан. Энэ дунд Уулнууд явж байгаа нь одоо сонин биш, тэд одоо сайжирсан. Бэлтгэл ч жигдэрч буй. Андуудад асуудал байсангүй, ах нарыг аргалчина гэж гарч ирсэн ч бууз нь ихэдсэн үү буудагч нар нь ажилласангүй юу нэг л санаснаар болсонгүй. Уулнууд ч учраа олох гэж 3-р үе хүртэл хэт тасарчихгүйхэн шиг ойрхон явсных 4-р үед 11 онооноос Come back хийж хожилд хүрэв. Хожсон багийн Superstar манай Золоо ерөнхийд нь тоглолтыг удирдлаа. Superstar гэсний түүхийг дүү нар сонсвол шок-нд орно. Дараа жич яръя. Сонсмоор байна гэсэн хүсэлт их ирвэл бас тусад нь пост хийж болно. Золоо 22 оноогоор багаа чирч, зүүн гарын долоовор хуруугаа тулгасан би 😛 17 оноогоор тус хүргэж байрлалын төлөөх өрсөлдөөнд үлдэж чадав. Андуудаас Жаргаа 16 , Баагий 13 оноогоор багаа тэргүүлсэн ч өөр хэн нэг нь 2 оронтой тоонд хүрээгүй нь тоогүй.
Red Mountain ⛰ 2002 62:55 Андууд 2007
Нөхөрлөл 1996 vs Eagles 🦅 1998
Долоон номертой Домбоо ах гэж мэдэх үү?, ах өнөөдөр буузны даруулга маягаар 31 оноо өлхөн авчаал дахиад 4 үе үзэхэд ч бэлэн эрч хүчтэй байх юм. Өнөөдөр тэд хожигдоогүй, зүгээр л цаг нь эрт дуусчихлаа. 20 онооны зөрүүг 4 болгож дуусгав. Мөнхөө ах 18 оноогоор , Шинээ ах 12 оноогоор тус тус нөхөрлөлийн төлөө хүчин зүтгэв. Бүргэдүүд их том байгаа, тэд ерөнхийдөө 1-р гарах эрхээ баталгаажууллаа. Бухнуудтай үзэх байх. Бух Бүргэд 2-н тулаан эвгүйтэж мэднэ шүү. Увс Лигийн Robin Lopez гэгдээд буй Шагай 21 оноо , Анхаа гэж алуурчин 17 оноог тус тус цөөлдсээр байж авлаа.
Нөхөрлөл 1996 72:76 Eagles 🦅 1998
Dragons 🐉 2006 vs Rampage 2009
Чухал тоглолт, учир нь 2-р байрын төлөө энэ 2-н хожсон нь гарах магадлалтай. Гал гарна гэж хүлээсэн ч энэ тоглолт эрт дуусчихсан гэе. Уйтгартай тоглолт. Луунуудын Цэндхүүд юу тохиолдоо вэ гэмээр л байлаа, 4-хөн оноо 😱. Мөнхсүх , Золзаяа нар 10,11 оноонд хүрсэн гэхээр Луунууд бүгд хангалтгүй гэж муулъя. Магтуулах дүү нар мэдээж Rampage ( нэрээ орчуулаарай ). Тэд тоглолтонд 12-уулаа оролцож, 10 хүн нь ямар нэг байдлаар оноо зулгаажээ. Хамгийн бага минут тоглосон нь 10' гэхээр ямар ядралтгүй, зөв хуваарилалттай тоглоо вэ гэж магтъя. Тэд өнөөдөр +30 оноо авч 2-р байрыг 90%-тай болгов. Сүүлийн тойрогт 2 бяцхан дүү нар тулна. Тэнд гал гарна 🔥
Баттулга 19, Буянаа 16, Алтаншагай 13 оноогоор ялалтад хөтлөв.
Dragons 🐉 2006 44:74 Rampage 2009
Увс 1997 vs Tigers 🐅 2004
7 насны зөрүү, 7-р төгссөн төгсөлт. 7*7=49 оноо 😱😱😱. Ингэж л портуна Батбаярдаж сууна. 49 оноог нэг хүн авсан гээд боддоо та нар ❗️. Баярхүү ах ганган юмаа 49 оноо авчаад сүүлийн мөчид нэмэлт нэг торгуулын шидэлт алдаж 50 онооны босгонд тулав. Манай лигийн түүхэнд авсан хамгийн өндөр оноо гэж бодож бахархав, харав. Барнууд энэ лиг хатуу гэдгийн мэдэрсэн, туршлагажсан жил боллоо. Дараа дараагийн олон тэмцээний бэлтгэл, эрүүл мэнд гэж ойлгож байгаа гэж бодож байна. Увсаас легионер тоглогч хүртэл авч ирсэн харагдсан. 9-р байр азын тоо шүү 😛 #Joke Оршихоо 22 оноогоор багаа чирэв.
Увс 1997 88:64 Tigers 🐅 2004
Эцэст нь та бүхэн сагсан бөмбөг тоглохдоо үнэнхүү чин сэтгэлээсээ, азжаргалтайгаар тоглож байгаарай. Эсрэг баг чинь довтолж байсан ч инээж л яваарай 😂
Гахай жилийн мэнд 👍