ӨНӨӨДРИЙН БАЗАА, 9-Р СҮҮЛИЙН ТОЙРОГ

Нөхөрлөл 1996 vs Red Mountain ⛰ 2002
Уулнуудын хувьд чухал тоглолт мөн үү мөн. Тэд ах нарыг 8 хожигдолтой гэж басах нь илүү зан. Өнгөрсөн жилийн лигт цаг сунгаж хожсон, хаврын төгсөгчдийн тэмцээнд арай ядан хожиж хүрэл медал зүүсэн түүх энэ 2 багт бий. Хэн хэдэн оноо авч хожсон гэхээсээ илүү Нөхөрлөл-1996 ах нарт халуун баяр хүргье. Тэд 9 хожигдож лигийн сүүл мушгисан ч цагтаа ирэх, тэмцээнээ хүндлэх, эцсээ хүртэл тэмцэх чанараараа лигт тэргүүлсэн гэхэд хилсдэхгүй. Өрөөсөө 1-13 насаар дүү нартай эн тэнцүү үзэлцлээ, алалцлаа, нөхөрлөлөө. Хүндэтгэе та бүхнийг 🙏🏻👍👏 АГУУ ❗️
Нөхөрлөл 1996 54:67 Red Mountain ⛰ 2002


Увс 1997 vs Eagles 🦅 1998
Өглөө 08 цагаас болсон Андууд 07 vs Rampage 09 багуудын Нөхөн тоглолтын үр дүнгээс хамаарч лигийг эхнээс тэргүүлсэн Бүргэдүүдийг Увс97 ах нар хожсон тохиолдолд Бүргэдүүд 2-р гарч, 97 ах нар 7-р гарч Play-Off д хоорондоо тарах боломж нээгдэв. 10 жилээсээ өрсөлдөж ирсэн агуу дерби байж мэдэх 2 багийн тулаанд Бүргэдүүд Play-Off д Бухнуудыг арай сул өрсөлдөгч гэж үзсэн тул боломж олголгүй байсаар 8 дахь хожлоо авч тэргүүн эгнээндээ бат зогсов. УВС-1997 багийн хувьд 7-р байраар гарч Андууд-2007 - той нугалаанд таарав. Эвийг нь олвол эвхээд тавьж мэдэхээр л ах нар.
Eagles 🦅 1998 64:55 Увс-1997


Tigers 🐅 2004 vs Dragons 🐉 2006
Анх удаа орсон багт сургамж
Ахьж орж ирвэл туршлага
Алгасахгүй ороод байвал ур чадвар
Алсдаа төгсөлтийн тэмцээний бэлтгэл !
Энэ үгийг Барнуудад дайя. Тэд энэ улиралд бэлтгэл дутуу, бэртэл гэмтлээс ч холуур өнгөрч чадалгүй лигээ дуусгалаа. Ирэх жилийн өвөл иртэй бяртай хүчтэй БАР болохыг ерөөе. Луунууд байрлалын төлөөх өрсөлдөөнд явж буй, хожигдож болохгүй нь ойлгомжтой. Тэр ч утгаараа Замын-Үүдээс гол тамирчин нь ирсэн харагдсан, удахгүй Солонгосоос нэг хөөрхөн A.Curry нь ирчих гээд байгаа. Тэд лигийн хүчтэй өрсөлдөгч ❗️Луунууд Барыг шатаав 🔥
Tigers 🐅 2004 < Dragons 🐉 2006 ( тоог нь цээжлээгүй , sorry )


Hard Rock 2008 vs Rampage 2009
Зиа яриатай даа хө ❗️Юуны түрүүнд Rampage 2009 дүү нарт баярлалаа, баяр хүргье. Өнөөдрийн сүүлийн тойрог, Бүх Оддын тоглолт зохион байгуулахад маш идэвхитэй оролцож, дүү нар нэг ийм байдагдаа гэмээр сэтгэлээсээ байсанд баяр хүргье 👍👏 . Мөн нөхөн тоглолтыг тоглохгүй байх эрх та бүхэнд байсан ч ЛИГ-ээ хүндлээд тоглоод , хожигдож байрлал алдаж эрсдэл хүлээсэн ч " Оо зүгээрээ, үзэлцээд гарна аа" гэсэнд баярлалаа. Тойргийн байрлал бүгдийг шийдэх тоглолт. Хэрэв 2008 хожвол 2009 шууд 6-руу унаж, 2008 2006 2002 гэсэн 3 баг оноо хожил/хожигдол тэнцэж 2006 нөгөө 2-оо хожсоноороо 3-р, 2002 2008-г хожсоноороо 4,5-р гарах. Нөгөө талдаа 2009 хожвол 2008 6-руу унаж, 2009 2006 2002 мөн хожил хожигдол тэнцэж 3 биенээ тойрч хожсон тул оноо тоолох нөхцөл байдал үүсэх ийм тоглолт. Лигт яриа хөөрөө байдаг бол дүү нар хөөрхөөн хоорондоо ярилцаад өмнөх тойргуудын оноо тоолоод тохирчихож болно. Гэхдээ шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар О.Магнай - юу бичээд явчваа сда. Гэхдээ тэд тэгсэнгүй, үнэн хүчийг үзэв. 2009-с Буянаа хурдаар, Пани Баттулга самбарт биеийн хүчээр, Шагай оролт & алсын шидэлтээр багтаа тэргүүлийг авч явсан ч 2008-н Пага өнөөдөр онцгой байлаа. 2009-с 10 тоглогч хувийн алдаа 3-с дээш болгосон гэмээр их оролт , алдаа авч багийн оноог явуулав. Эцэст нь дүү нар 1 насны зөрүү байсных уу, бүгд жигд тоглосных уу Хэцүү Хаднуудыг буулгаж 2-р хувилбараар 2008 6-р байрлуу унаж, 2002 2006 2009 оноо тоолсоноор 2009 3-р , 2002 4-р , 2006 5-р шалгарч 2 дүү нар Play-Off д аваргын төлөө үзэх 2 баг 1/8-т маш эрт таарч нэг нь тэмцээнийг эрт дуусгах нь 😱. Маш сонирхолтой , алаантай нугалаа биднийг хүлээж байна. 🔥гарна. Та бүхэн ирээрэй.
Hard Rock 2008 58:71 Rampage 2009


Bulls 🐂 2003 vs Андууд 2007
Бухнууд хэдийгээр 2 хожил 6 хожигдолтой 8-р байраар гарч байгаа ч тэд нугалаанд өнөөдрийнх шиг олуулаа ( анх удаа 9 хүнтэй ) , аваргатай ирвэл 2008 & 2009-тэй таарсанаас л арай гайгүй учраа байж мэднэ. Сенсаац тарихыг ч үгүйсгэхгүй. Бас тэгж найдъя. Андууд басах баг бишээ гэж эртнээс л хэлсэн, тэд тийм гэдгээ харуулж Увс 1997-той нугалаанд нугалалдах нь. 10 насны зөрүүгээр аархах нь уу, арай болоогүй шүү дүү нар гэж толгой илүүлэх нь үү. Өөрсдөөс нь шалтгаална.
Bulls 🐂 2003 51:63 Андууд 2007



УВС ЛИГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД

Зүүн бүс баруун бүсд хуваагдсан 2 багийн тоглолт нэн сонирхолтой болж 72:73-р Зүүн бүс хожив. Аргагүй эн тэнцүү хуваагдаж, аягүй аймаар тоглодог Одууд байлээшдээ. Тоглолтын бүрэн үзэж чадаагүй тул хүлцэл өчин ингээд өндөрлөе.
Бүх оддын хүрээнд явагдсан УР ЧАДВАРЫН тэмцээнд
Андууд 2007 багийн Тулга Г. бусдаасаа ур чадвар, авхаалж самбаа илүү гэдгээ харуулан төвөггүй түрүүлж цомын эзэн болов

Алсын зайн шидэлтийн тэмцээн:
Энэ тэмцээн үндсэндээ ноднин Пага түрүүлснийг эс тооцвол нэг хүнийх болсон. Бахархая. Eagles 1998 багийн тамирчин Ganzorig Batjargal ах маань 4 удаа зохиогдоход 3 дахь түрүүгээ авч, түрүү магнай торгон жолоо өргүүллээ. Гииииийййййййнгооооооооо ооооо

Энэ жилээс нэмэгдсэн багийн буухиа тэмцээн
Red Mountain ⛰ 2002 багийн хувьд энэ лигт 4 удаа оролцохдоо хувь болон багийн хувьд авсан анхны шагнал. Булган сүүлтэй байг. Тэд 2004 , 2009 , 1998 багуудыг нухчин дарж аваргалаа.

Увс лигт бэлгэдлийн гарааны 5 тамирчинг нэрлэдэг заншилтай. Бид энэ удаад
Rampage 2009 Баттулга
Hard Rock 2008 Лхагважав ( Пага )
Андууд 2007 Жаргал-Эрдэнэ
Dragons 🐉 2006 Цэндхүү
Eagles 1998 Ганзориг нарын 5-г нийлсэн байхад хүн байтугай адгуус ч барахгүй гэж үзлээ.

Мөн уламжлал болон ирсэн "Ес зүйтэй" тоглогч шагналаар Увс 1997 багийн Бангаа буюу Баянмөнх ах тодорлоо. Түүнд Eagles-98 багийн Одонхүү хувийн зүгээс гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Эцэст нь Лигийн MVP хэмээх нэр хүндтэй шагналын эзнээр самбарын ноёронгуй тоглогч Увс-1997 багийх лидер, энэ удаад нэг тоглолтонд 30 оноо дундажлаж буй Баярхүү ах тодорлоо. Хурай хурай хурай 👍

Мөн Увс лигийн 9-р тойрог болон Бүх Оддын тоглолт явахад шинэ будагтай, шинэ стандарт самбар цагирагтай Монголын дээд лиг явагддаг Ордонд зохион байгуулах боломжийг 2 дахиа олгосон Увс-1997 багийн Баярхүү ах , Андууд 2007 багийн Хашаагийн гэргий нэг көөркөн жижигхэн окон (нэр мэддэггүй) 2-т гүн талархал илэрхийлье 🙏🏻. Олон хүний ааш аягийг үл тоон , хийж байгаа зүйлдээ үнэнч яваа шүүгч Мөнхбаатар дүүдээ баярлалаа.

Залуусаа ирэх 7 хоногт эхлэх Play-Off д тавтай морил ❗️🔥🤟 Тэнд уулзацгаая 🤝
За манайхан нэг нэг ❤️ дараад явчаарай 😛


Play-Off н байрлал ингэж гарлаа. Орой "БАЗАА" оруулна

1. 1998. 8-1
2. 2007. 7-2
3. 2009. 6-3 +23
4. 2002 6-3 +4
5. 2006. 6-3 -27
6. 2008 5-4
7. 1997. 4-5
8. 2003. 2-7

1. Eagles 1998 vs 8. Bulls 2003
2. Андууд 2007 vs 7. Увс 1997
3. Rampage 2009 vs 6. Hard Rock 2008
4. Red Mountain 2002 vs 5. Dragons 2006

1998/2003 vs 2002/2006

2007/1997 vs 2009/2008

  • Базаа
    FINAL
  • Базаа
    FINALs