Hard Rocks 2008
#13 2008 оны "ХАРД РОКС "-Баг.
Энэ багийг хамгийн сүүлд танилцуулах шалтгаан нь тэд манай ЛИГ-т сүүлийн 2 жил дарааллан Аваргалсан тул цол эрэмбийг нь хүндэтгэж байгаа юм.
Анх оролцсон жилдээ улирал болон хасагдах шатанд хожигдол гээчийг үзэлгүй 2001,1998 оны багуудтай нэмэлт цагт тоголсныг эс тооцвол үнэн дээрэлхүү хол тасархай түрүүлсэн бол ѳнгѳрсѳн улиралд байдал арай ѳѳр байж Плэй Опп-д 6- р байраар шалагарсан нь MVP Э.Дашнямыг дүрэмийн заалттай холбоотойгоор алдсанаас болсон байх.Гэвч Аваргуудын буурь зааж дахин түрүүлсэн билээ.
Ѳнгѳрсѳн улиралд тэдэнтэй хамгийн хүчтэй ѳрсѳлдѳѳн үзүүлж бараг л хожиж яваад алдсан баг бол 2007 оны Андууд юм.Аваргын тѳлѳѳ тоглолтонд тэдэнтэй адил 2 удаагийн аварга хүртсэн АХ БҮРГЭДҮҮД урт удаан улиралд даль жигүүрээ алдаж эхний тоглолтонд Залуухаа,Гантѳгс,Одонхүүгүй тоглож нэмэлт цагт хожигдсон бол 2 дахь тоглолтонд Багийн гол тоглогч Ганзориг болон Одонхүүгүй тоглож мѳн л нэмэлт цагт хожигдсон юм.
Спортын мастер С.Лхагважав дээр суурилсан Ѳнѳрѳѳ Түмээ зэрэг урд шугамны энэ ЛИГ-н хамгийн хурдтай тэсрэлттэй тоглогчид байгаа бол Даваацэрэн болон ѳѳр хэд хэдэн ѳндѳр тѳвийн тоглогч Том Галаа ,Солгой Дээгийгийн алсын зайн шидэлт жижэг Галаагийн хулгайн онооноос гадна багийн ойлголцол маш сайтай, сэлгээ маш сайтай зэрэг давуу тал ихтэй ( бараг 20 гаруй тоглогч байгаа байх ккк) босоо Аваргуудыг энэ улиралд ямар баг зогсоох вэ? Анхаарлын тѳвд байгаа 2010 Аравтууд гэж нэрлэх байх гэвч тэднийг МААМУУ НААШ ИР гэдгийг мартаж болохгүй.Эсвэл Ахмадын шигшээ баг уу?...Та бүхэн ѳѳр ѳѳрсдийн таамгаа дэвшүүлнэ үү.
АВАРГУУДЫН ЗҮРХ СЭТГЭЛИЙГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ДУТУУ ҮНЭЛ ГЭДЭГ БАЙХ АА.
Аваргууддаа амжилт хүсье.
Нэг сарын хугацаанд энэ улиралд ЛИГ-Т оролцож байгаа 13 Багийг танилцуулж дууслаа эцэст нь уриагаа хэлмээр байна НѲХѲРЛѲЛ бас ХҮНДЛЭЛ бид НЭГ ГЭР БҮЛ увсын сагсчидын ЯРУУ АЛДАР ҮҮРД МАНДАГ БАДРАГ.