Red Mountain - 2002
#11.2002 оны" RED MOUNTAIN" Баг.
Базаачин Баба ахлагчтай бүх Ододоос бүрдсэн МАШ хүчтэй баг.ЛИГ эхэлсэн цагаас тасралтгүй оролцож жил бүр медалын тааварт ордог ч одоохондоо 2 удаагийн 4-р байр эзэлсэн амжилттай яваа нэг удаагийн хүрэл медалын тоглолтон дээр 1997 оны багтай тоглохгүйгээр бүр хаяад явж байсныг санаж байна.
Энэ улиралд Багийн гарааны тѳвийн тоглогч Сандаг удахгүй ирэх сурагтаа байсан Доржбал хуримын аялалаар мѳн гадаад явсан ,ур чадвар ѳндѳр урд шугамны тоглогч Мѳѳгай энэ улиралд оролцохгүй сурагтаа харин багийн ахлагч Баба болон Золоо тѳвийн тоглогч Ээгий нарын бэлтгэл сайн байгаа харагдсан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоголвол маш аюултай БАГ. Цаас нь дээрх нэрсийг нь харвал шууд аварга авахаар баг санагддагч нэг л юм болж ѳгѳхгүй байгаа даа.Ѳнгѳрсѳн улиралд 2006 луунуудыг 2:0 дож байсан газар БАЗЗЕР дуулж тэнцээд дараагийн тоглолтонд нэрвтэж үзсээр байгаад эцсийн мѳчид хожигдож мултарсан, тѳгсѳлтийн тэмцээнд тооцоо буруу хийж бас л мултарсан аль аль тэмцээнд аварга авах бүрэн боломжтой байсан ч азгүйтсэн дээ.Ѳнгѳрсѳн жилийн хар дарсан зүүднээсээ сэрж энэ улиралд ѳндѳр амжилт үзүүлэх байх гэж найдаж байна. Гэвч энэ улиралд мордохын хазгай гэдэг шиг техникийн зѳвлѳгѳѳнд ирээгүй, нээлтийн тоглолтонд дүрэмийн шаардлага тавьж бас ирээгүй гээд асуудал үргэлжилсээр л байна.
Шилдэгүүд бол шилдэгүүд л байдаг тѳрѳлхийн авъястай олон тоглогчид удам дамжсан сагсчидаас бүрдсэн УЛААН УУЛНУУД багт амжилт хүсье.УЛИРАЛ ДѲНГѲЖ ЭХЛЭЖ БАЙНА.